![]()
Зураг (жишээ зураг, Улаанбаатар хот): Worldeditor209 / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аврах ажиллагааны 4 дуудлага бүртгэгдсэн гэж Нийслэлийн Онцгой байдлын газар мэдээлэв. Гал түймрийн дуудлагын тоо өмнөх долоо хоногоос буурчээ.
Энэ хугацаанд онцгой байдлын алба хаагчид 21 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Өвлийн улиралд галлагаатай холбоотой аюул нэмэгддэг тул Онцгой байдлын газраас иргэдэд зөвлөмж өглөө. Өрх гэрт галлагааны аюулгүй байдлыг сахих, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ажиллагааг байнга шалгахыг сануулсан байна. Мөн бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарахыг хүсчээ.
Угаарын хийн хордлогын үед толгой өвдөх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, ханиалгах, нүүр улайх зэрэг шинж илэрч, хүн ухаан алдаж болно. Ийм шинж тэмдэг ажиглагдвал яаралтай 103 дугаарт дуудлага өгөхийг анхааруулжээ.
скачать dle 12.0