Зураг (жишээ зураг, Улаанбаатар хотын авто зам): Yaan / Wikimedia Commons, CC BY-SA 3.0
Зам тээврийн осолд орсон жолооч ослын газрыг орхиж зугтсан тохиолдолд жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 100,000 төгрөгөөр торгодог болжээ. Зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлснийг Тээврийн цагдаагийн алба мэдээлэв.
Өмнө нь ийм зөрчилд 100 нэгж буюу 100,000 төгрөгийн торгууль ногдуулдаг байсан. Шинэ зохицуулалтаар хэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол торгууль дээр нэмж жолоодох эрхийг хасна.
Тээврийн цагдаагийн алба жолооч, иргэдэд хууль, дүрмийг чанд мөрдөхийг сануулав. Осол гарвал 102 дугаарт болон даатгалын байгууллагад хандахыг зөвлөжээ.
Нийслэлд одоогоор 80 мянга орчим камер ажиллаж байгаа бөгөөд 177 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийхэд 141 мянга орчим зөрчил илэрсэн байна.
скачать dle 12.0