Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргалыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн /2025.03.06/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргалыг томиллоо.
Б.Батжаргал нь 1975 онд төрсөн, эдийн засагч, санхүүгийн бакалавр, Бизнесийн удирдлагын магистр, Шинжлэх ухааны магистр, Бизнесийн удирдлагын докторын зэрэгтэй. 
Боловсрол
1983-1993 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн III дунд сургууль,
1993-1997 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр бакалавр, 2003-2005 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр-Санхүүгийн менежмент мэргэжлээр,
2007-2009 онд Калифорнийн Олон Улсын Их Сургуулийг Шинжлэх ухааны магистр-Олон улсын бизнес мэргэжлээр,
2010-2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийг Докторын түвшний Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр суралцаж, 
2024 онд Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага
1997-2009 онд Хадгаламжийн банк, Нэгдсэн бодлогын газрын эдийн засагч, ахлах эдийн засагч, Тусгай активийн албаны дарга,
2009-2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн Банк, санхүү, нийгмийн даатгалын багш,
2011-2016 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газарт, Нийгмийн даатгалын бодлого, эрх зүйн шинэчлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, Гадаад харилцаа, сургалт, мэдээллийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газарт ахлах мэргэжилтэн,
2016-2024 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгал, хуримтлалын сангийн газарт ахлах мэргэжилтнээс эхлэн газрын дарга хүртэл ажилласан байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. fh

    Panerai fake watchesӨндөр нарийвчлал, тогтвортой байдал, эдэлгээ сайтай, засвар үйлчилгээ хийхэд хялбар гэдгээрээ алдартай энэхүү цагны механизм нь бат бөх хийцтэй хэдий ч ус нэвтрэх болон цаашид зэврэлт үүсэхээс сэргийлэхийн тулд усны хамгаалалтын жийргэвчүүдийг элэгдэл,Panerai-ийн хуулбар цаг хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч буй эсэхэд үе үе шалгаж байх шаардлагатай. Никель-фосфорын хайлшаар хийгдсэн нь механизмыг соронзон нөлөөнд автахааргүй болгодог бол оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг; Panerai-ийн хуулбар цагэдгээр шинж чанарууд нь уг механизмыг нарийн инженерчлэлийн салбарт жишиг болох байр суурийг нь улам бататгаж өгдөг. Panerai-ийн хуулбар цаг

  2. ashj

    Rolex-ийн дуураймал цагнуудNautilus цуглуулга нь тухайн салбарт хувьсгал хийсэн юм. Хөлөг онгоцны цонхыг санагдуулам өвөрмөц хэлбэртэй гэр (case) болон хэвтээ чиглэлтэй ховил бүхий циферблат нь загварын жишиг болж чадсан билээ.Patek Philippe-ийн дуураймал цагнууд Nautilus нь Швейцарын дээд зэрэглэлийн ган цаг нь цагаан эсвэл ягаан алтаар хийсэн цагтай дүйцэхүйц үнэлэмжтэй байж болохыг баталсан юм. Patek Philippe цагны бүхий л нарийн детальд тус брэндийн чанарын баталгаа болох "Patek Philippe Seal" тэмдэг шингэсэн байдаг.Omega-ийн дуураймал цагнууд Циферблат дээрх брэндэд хосгүй хэвтээ ховилын хэв маягийг сонгодог цэнхэр эсвэл хар саарал зэрэг өнгөний уусан шилжилттэй (gradient) хослуулснаар гэрлийн тусгалаас хамааран өөрчлөгдөх өвөрмөц бүтэц, өнгө аясыг бүрдүүлдэг.Rolex-ийн дуураймал цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ