MCS группийн З.Төрмандах эрүүл мэндийн шалтгаанаар суллагджээ

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өчигдөр /2025.03.10/ яллагдагч З.Төрмандахын өмгөөлөгч Х.Баатарбилэг, Э.Билэгсайхан нарын зүгээс яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг хянан хэлэлцэв. Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч нарын хүсэлт, прокурорын тайлбар, яллагдагчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд зэрэгтэй танилцахад, яллагдагч нь Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл, чихрийн шижин хэв шинж 2 оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн нөхцөл байдлуудыг харгалзан яллагдагч З. Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг харгалзан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
MCS группийн Харуул хамгаалалтын албаны дарга З.Төрмандахыг тус компанийн хамаарал бүхий объектуудад хууль бусаар тагнах чагнах төхөөрөмж суулгасан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдөр ТЕГ-аас саатуулсан юм. Улмаар маргааш нь тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэг "бараадсан" билээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ