Монгол Улсын Төрийн соёрхолт "Хурд" хамтлаг 1183 дахь маркийн эзэд боллоо. "Хурд хамтлаг" сэдэвт маркийн нээлтийн үйл ажиллагааг нээж "Монгол шуудан" ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн хэлсэн үгэндээ, Монголын шуудангийн марк бол түүх хүүрнэгч, соёлын үнэт өв гэдэг утгаараа өнөөдөр Хурд хамтлагийг маркт мөнхлөн, Монголын рок поп урлагийн хөгжлийг үнэлж буй илэрхийлэл бол энэ марк юм гэдгийг онцлон хэлж байлаа. Мөн тэрээр "Үндэсний шуудангаар дамжин дэлхийн өнцөг булан бүрт түгээгдэх энэхүү марк нь Монголын хөгжмийн урлагийг танилцуулах, бахархах нэгэн гүүр болно гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
"Хурд хамтлаг" марк нь 45х33мм хэмжээтэй, 145х100мм блокийн хэмжээтэй зураач Б.Хосбаярын бүтээл бөгөөд өнөөдрөөс гүйлгээнд гарч эхэлж байгаа юм. Тус маркт хамтлагийн гишүүд болон логог дүрслэн харуулжээ.
1 Сэтгэгдэл