Нөхөн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр (2025.06.22) Улаанбаатарын цагаар 07.00 цагт эхэллээ. Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад 121 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.
Нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санар авах хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өчигдөр (2025.06.21) авсан. Аймаг, сумын сонгуулийн хороодоос сонгуулийн мэдээллийн цахим систем (www.e-election.mn)-д ирүүлсэн мэдээллээр 386 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 383 (97.2 хувь) сонгогч саналаа өгчээ. Санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулжээ.
Нөхөн сонгуулийн санал хураалт Улаанбаатарын цагаар 20.00 цагт дуусах бөгөөд аймаг, сумын сонгуулийн хороо сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, мэдээлнэ.
Таны амьдарч буй орон нутагт нөхөн сонгууль болж байгаа бол https://election.burtgel.gov.mn холбоосоор орж санал өгөх байрныхаа хаягийг мэдэх боломжтой.
Сонгогч Та сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгнө үү.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

3 Сэтгэгдэл

  1. fbdsfb

    Panerai-replika-urНөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санар авах хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өчигдөр (2025.06.21) авсан. Аймаг, сумын сонгуулийн хороодоос сонгуулийн мэдээллийн цахим систем (www.e-election.mn)-д ирүүлсэн мэдээллээр 386 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 383 (97.2 хувь) сонгогч саналаа өгчээ. Санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулжээ.

    IWC-replikaure

    Breitling-replikaure

  2. fg

    Cartier-ийн хуулбар цагнуудТус брэнд нь цагны механизмын нарийн нийлмэл бүтэц (complications) болон уран сайхны хийцээрээ дэлхийд тэргүүлдэг. Вашерон Константин нь дэлхийн хамгийн олон нийлмэл ажиллагаатай цаг болох "Reference 57260"-ийг бүтээж байсан түүхтэй. Цаг бүрийг өндөр зэрэглэлийн гар урлалын мастерууд гараар угсарч, Женевийн чанарын тэмдэг болох "Poinçon de Genève" батламжаар чанарыг нь баталгаажуулдаг тул эдэлгээ сайтай, дахин давтагдашгүй үнэ цэнийг агуулдаг.Vacheron Constantin-ийн хуулбар цагнууд

  3. dd

    Tudor horloge replicaТус брэнд нь цагны механизмын нарийн нийлмэл бүтэц (complications) болон уран сайхны хийцээрээ дэлхийд тэргүүлдэг. Вашерон Константин нь дэлхийн хамгийн олон нийлмэл ажиллагаатай цаг болох "Reference 57260"-ийг бүтээж байсан түүхтэй.Tudor-ийн хуулбар цагнууд Цаг бүрийг өндөр зэрэглэлийн гар урлалын мастерууд гараар угсарч, Женевийн чанарын тэмдэг болох "Poinçon de Genève" батламжаар чанарыг нь баталгаажуулдаг тул эдэлгээ сайтай, дахин давтагдашгүй үнэ цэнийг агуулдаг.Tudor-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ