Нийслэлийн Баянгол дүүрэг нь хүн амын нягтаршил ихтэй, худалдаа, үйлчилгээний газрууд ихээр төвлөрсөн нийслэлийн томоохон дүүрэг бөгөөд тэр хэрээр гэмт хэрэг, зөрчил их гардаг байна. Баянгол дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг үйлчилгээний газар, баар, цэнгээний газруудад шалгалт хийсэн байна. Энэ талаар тус прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзулаас тодрууллаа.Тодруулбал, гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авдаг. Тэрхүү тусламж үйлчилгээ тухайн үедээ үнэ төлбөргүй мэт байх боловч Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдөж байдаг гэсэн үг юм. Тиймээс 2024 онд зөвхөн шөнийн цэнгээний газар буюу бааранд үйлдэгдсэн гэмт хэргээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан нийт 5.7 сая төгрөгийг гэм буруутай хүнээс гаргуулж, нөхөн төлүүлсэн.
1 Сэтгэгдэл