Монголын Эмнести Интернэшнлээс Улсын Их Хурлаар яаралтай горимоор хэлэлцүүлэх хуулийн төсөлтэй холбогдуулан Мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт болон хүний эрхийн бусад суурь конвенцоор1 амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх эрхийн агуулгаар хамгаалагдсан шаардлагад нийцсэн орон байртай байх эрх болон Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хувийн өмчийн эрхийг өргөн хүрээнд зөрчих, хүний [spoiler][/spoiler]эрхийн хямралд хүргэх ноцтой үр дагавар бүхий Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль (НУХЗХТБГХОС тухай хууль) болон уг нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхгүйгээр Улсын Их Хурлаар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг Монголын Эмнести Интернэшнл олон мянган гишүүдийнхээ нэрийн өмнөөс хатуу шүүмжилж энэхүү шаардлагыг холбогдох байгууллага болон албан тушаалтанд хүргүүлж байна.
1 Сэтгэгдэл