Энэ хичээлийн жилээс эхлэн сурагчдад AI-ийн боловсрол эзэмшүүлнэ

Энэ хичээлийн шинэ жилээс эхлэн сурагчид өөрийн суралцаж буй сургуулиас үл хамааран хиймэл оюуны боловсрол эзэмших боломжтой боллоо.
AI ACADEMY ASIA-с “Хиймэл оюуны үндэсний аян”-ыг санаачилж, НҮБ-ын Хүүхдийн сан болон М банкны дэмжлэгтэйгээр хиймэл оюуны боловсролыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх 450 багшийг Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс сонгон шалгаруулж, зуны гурван сарын туршид бэлджээ.
Тэд хиймэл оюуныг бүтээлч, үр дүнтэй ашиглах арга барилд суралцаж, ирэх 7 хоногт буюу наймдугаар сарын 22–23-нд Улаанбаатар хотноо хоёр өдрийн танхимын сургалтад оролцож, сурсан мэдлэгээ хэрэгжүүлэх стратеги, хичээлээ илүү сонирхолтой, сурагчдын идэвхийг нэмэгдүүлэх арга замаа хуваалцах юм.
Энэхүү хөтөлбөрийн үр дүнд шинэ хичээлийн жилээс эхлэн 10,000 гаруй сурагч технологийн хэрэглэгч бус, ирээдүйн бүтээгч, асуудал шийдвэрлэгч болон төлөвших ур чадварыг эзэмшинэ.
Энэ нь боловсролын чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргах томоохон хөрөнгө оруулалт болж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. gh

    Cartier-ийн хуулбар цагТэнцвэртэй жин, эвтэйхэн хийцтэй тул өдөр тутам зүүхэд тун таатай мэдрэмж төрүүлдэг. Rolex-ийн хуулбар цагИлүүдэл чимэглэлээс татгалзсан, дэгжин бөгөөд өөртөө итгэлтэй дүр төрхийг бүрдүүлдэг тул найдвартай, олон талт хэрэглээтэй, сонгодог хэв маягийг эрхэмлэгчдэд нэн тохиромжтой сонголт юм. Ажил хэргийн уулзалт, Rolex-ийн хуулбар цагаялал эсвэл оройн арга хэмжээ гээд ямар ч нөхцөлд дэгжин загвар, цагийг тод харах боломжоороо таны дүр төрхийг чимэхээс гадна цаг сонирхогчдын өндрөөр үнэлдэг техникийн дээд зэргийн чанарыг ч мөн хадгалсан байдаг.Patek Philippe-ийн хуулбар цаг

Next Post
  • Шинэ мэдээ