"Торгон эгшиг" залуу дуучдын уралдаанд Эрдэнэт хотоос оролцогч Эрдэнэт уурхайд ажилладаг уурхайчин залуу Б.Нямдэлгэр түрүүлж цом 20.000 юаны эзэн боллоо. Залуу дуучин Б.Нямдэлгэр нь UBS телевизээс зохион байгуулдаг "MYVOICE" шоуны оролцогч бөгөөд финалын шатанд шалгараад байгаа юм байна.
Монгол, Хятадын эв найрамдал хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой "Хятадын танин мэдэх" соёлын өдрүүд 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хятадын соёлын өдрүүдийн хүрээнд залуу дуучдын дунд уралдааныг зохион байгуулдаг бөгөөд тус уралдаанд хот болон хөдөө орон нутгаас өргөнөөр оролцож, авьяас билгээ сорьж, хэлний мэдлэгээ нэмэгдүүлж, найзалж нөхөрлөн, халуун дулаан нэгэн үдшийг өнгөрүүлдэг билээ. 




3-р байранд
2-р байранд
скачать dle 12.0