Авто эргүүлийн тоог нэмснээр иргэдэд хүрч үйлчлэх хугацаа 5-15 минутаар богиносчээ

Цагдаагийн байгууллагаас нийслэл Улаанбаатар хотод иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, иргэдийн аюулгүй амар тайван байдлыг хангах чиглэлээр авто эргүүлийн тоог 2025 онд 100 болгон нэмэгдүүлсэнээр иргэдэд хүрч үйлчлэх хугацааг өмнөх онуудтай харьцуулахад 5-15 минутаар богиносгосон.
Мөн иргэн, аж ахуйн нэгжээс ирсэн дуудлага, мэдээлэлд очих хурдыг 5-7.5 хувиар нэмэгдүүлсэн нь иргэдэд түргэн шуурхай хүрэх боломжийг бүрдүүлж байна.
Цаашид ч цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, хариу үйлдэл үзүүлэх хугацааг богиносгохоор ажиллаж байна.
Мөн алба хаагчын аюулгүй байдлыг хангах, нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр авто эргүүлийн 100 чиглэлийн автомашинд дотор, гадна талд 4G хяналтын камер (360градус) суурилуулж, алба хаагчдыг 4G энгэрийн камераар бүрэн хангаж, цагдаагийн шуурхай удирдлагын жижүүртэй бүрэн холбож мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавин ажиллаж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. dsh

    Fejk Rolex daytona 1976 онд худалдаанд гарсан Nautilus цагийг домогт цаг үйлдвэрлэгч Жан-Жак Жента зохион бүтээжээ. Түүний өвөрмөц ил задгай хэлбэртэй гэр болон дотор нь суурилуулсан бугуйвч нь өндөр зэрэглэлийн тансаг зэрэглэлийн спортын цагны эрин үеийг анхлан эхлүүлсэн бөгөөд дэлхий даяарх цагны дуудлага худалдааны газрууд болон цуглуулагчдын эрэлхийлдэг мөрөөдлийн зүйл хэвээр байна.Patek Philippe Nautilus replika

Next Post
  • Шинэ мэдээ