МАН-ын бүлэг: У.Отгобаяр нарын хуралдааны шийдвэр хүчингүй

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:
"Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 2.3-т “Бүлэг нь аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд бүлгээс гаргасан шийдвэр нь улс төрийн шийдвэр байна.” мөн 7.1.4-т Бүлгийн дарга “Бүлгийн ээлжит болон ээлжит бус хуралдааны товыг тогтоон зарлаж, бэлтгэл ажлыг хангуулна”. гэж заасан.
Үүний дагуу Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит бус хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12:00 цагт бүлгийн хуралдааныг хуралдуулах товыг тогтоон зарласан.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын нэр бүхий гишүүдээс бүлгийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн бөгөөд тус өдөртөө бүлгийн дэд дарга У.Отгонбаяр болон нэр бүхий гишүүд нь дүрмийн бус хуралдааныг дур мэдэн зохион байгуулсан ноцтой үйлдэл гаргалаа.
Энэхүү үйлдэл нь Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагааны дүрэм болон нь Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдааны дэгийг зөрчсөн болно.
Иймд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит бус хуралдаан нь дүрмийн бус, түүнээс гаргасан улс төрийн шийдвэр нь хүчингүй болохыг мэдэгдье. УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг" гэжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. gfh

    Panerai-ийн хуулбар цаг Минималист загвар, цагийг харахад хялбар нүүр хэсэг, мөн металл эсвэл арьсан оосорны сонголттой эдгээр цаг нь ажил болон чөлөөт цагийн аль алинд нь төгс зохицно. Тэнцвэртэй жин,Panerai orologi replica эвтэйхэн хийцтэй тул өдөр тутам зүүхэд тун таатай мэдрэмж төрүүлдэг. Илүүдэл чимэглэлээс татгалзсан, дэгжин бөгөөд өөртөө итгэлтэй дүр төрхийг бүрдүүлдэг тул найдвартай, олон талт хэрэглээтэй, сонгодог хэв маягийг эрхэмлэгчдэд нэн тохиромжтой сонголт юм. relojes imitacion paneraiАжил хэргийн уулзалт, аялал эсвэл оройн арга хэмжээ гээд ямар ч нөхцөлд дэгжин загвар, цагийг тод харах боломжоороо таны дүр төрхийг чимэхээс гадна цаг сонирхогчдын өндрөөр үнэлдэг техникийн дээд зэргийн чанарыг ч мөн хадгалсан байдаг.fausse panerai

Next Post
  • Шинэ мэдээ