Н.Номтойбаяр бие даан нэр дэвшинэ


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бие даан нэр дэвшихээр болжээ.
МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Н.Номтойбаярыг олон нийтийн газар зохисгүй авирласан хэмээн намаасаа гарсанд тооцох шийдвэрийг гаргасан. Тодруулбал, цахим орчинд “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын зодооны бүрэн бичлэг” нэртэй бичлэг цацагдсантай холбоотойгоор түүнийг намаасаа гарсанд тооцох шийдвэрийг гаргаж байв.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр МАН-ын гишүүнчлэлгүй болсон тул 2020 оны УИХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу Дорнод аймгийн хоёр мандатын нэгийг авахын төлөө өрсөлдөх юм байна.
Сануулахад, 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өгсний дагуу 30-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.
Өөрөөр хэлбэл ингэснээр Н.Номтойбаярын бүрэн эрхгүй боловч УИХ-ын гишүүн хэвээр үлдсэн юм. Н.Номтойбаяр тухайн үед гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн боловч УИХ өргөдлийг эцэслэн шийдвэрлээгүй.
Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгаан нь хэвлэлийн хурал хийх үеэрээ мөрдөн байцаалт явуулж буй хэрэгтэй холбоотой мэдээллийг задалсан тул дахин мэдээлэл задруулахгүй хэмээн ийнхүү санал оруулсан гэдгийг УЕП Б.Жаргалсайхан тайлбарлаж байсан юм.

gogo.mn скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. fdh

    Rolex-ийн хуулбар цагнуудЭнэхүү брэндийн цагнууд нь зөвхөн цаг хугацааг харуулах хэрэгсэл биш, харин үеэс үед өвлөгдөн үлддэг урлагийн ховор дахин давтагдашгүй бүтээл юм. Механик ажиллагааны туйл болсон нарийн нийлмэл систем (complications), тухайлбал мөнхийн календарь, сарны фаз,Rolex-ийн хуулбар цагнууд болон хронографын технологи нь “Patek Philippe”-ийн инженерийн дээд чадварыг тодхон илтгэнэ.Энэхүү брэндийн цагнууд нь зөвхөн цаг хугацааг харуулах хэрэгсэл биш, харин үеэс үед өвлөгдөн үлддэг урлагийн ховор дахин давтагдашгүй бүтээл юм.nep rolex

Next Post
  • Шинэ мэдээ