Геронтологийн үндэсний төв ёс зүйн аяныг зохион байгуулж байна

Геронтологийн үндэсний төвөөс “Ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээг хэвшүүлье аян” зохион байгуулж байна. Аяны хүрээнд нийт ажилчдын дунд Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын дагуу Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмийн хэрэгжилтийг хангаж ажиллах тал дээр олон талт ажлуудыг хийж байна.
Төвийн ажилчдад хамтын ажиллагааны хүрээнд:
  • Ардын багш Гавъяат багш Биологийн ухааны доктор,профессор А.Гүрбадам багш “Ёс зүй Хандлага” сэдэвт сургалт
  • Баянгол дүүргийн насан туршийн боловсролын төвийн багш н.Гантуул “Эго ба Би”
  • Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хорооны гишүүн Анагаах ухааны Доктор Ч.Одгэрэл “Байгууллагын соёл,Соёлыг төлөвшүүлэхэд хувь хүний хандлага” сэдэвт сургалтыг тус тус орлоо.
Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн ёс зүйн хэм хэмжээний талаар эмнэлэг дээрх сургалтуудыг үе шаттай зохион байгуулж үйлчлүүлэгч нарт зориулсан сургалт сурталчилгааг өөрийн төв дээр болон өрхийн эмнэлгээр очиж эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний талаар мэдээлэл түгээж байна.
Үйлчлүүлэгч нарт зориулсан ёс зүйн сургалт зохион байгууллаа
Төвөөр үйлчлүүлж буй иргэдэд зориулан Эмнэлгийн мэргэжилтэн – Үйлчлүүлэгчийн харилцааны горим, түгээмэл тохиолддог зөрчил, мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаал “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 2-р хавсралт “Үйлчлүүлэгчийн ёс зүйн хэм хэмжээ, эрх, үүрэг”–ийн талаар танилцуулах сургалтыг зохион байгууллаа.Сургалтыг Эмпати багийн гишүүн, УАУ-ны их эмч Б.Ууганбаяр удирдан явуулж, үйлчлүүлэгчидтэй харилцан ярилцаж, мэдээллийн брошур тараан, зөв ойлголтыг түгээж ажиллав.
Сургалтын үеэр:
• Эмч–үйлчлүүлэгчийн харилцааны зөв хэв маяг
• Харилцан хүндэтгэл, нээлттэй ойлголцлын зарчим
• Үйлчлүүлэгчийн эрх, үүргийн талаарх ойлголтыгонцлон таниулсан нь тус сургалтын онцлог байлаа.
Энэхүү аяны хүрээнд эмнэлгийн ажилчид болон, үйлчлүүлэгч хоорондын харилцан итгэлцэл, бие биедээ хүндэтгэлтэй харьцах эерэг хандлага төлөвшиж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. Ravoal

    ティファニー コピーは、洗練された印象をそのまま日常に取り入れたい方に向けて、この専門店ならではの視点で厳選された魅力的な存在です。激安価格帯でありながらも、細部にまで意識
    が行き届いた仕上がりは、高品質な印象を自然に感じさせ、見た瞬間に完成度の高さが伝わってきます。全体のバランスや雰囲気づくりに優れ、過度な主張をせずに上質さを表
    現している点も評価されています。 通販で気軽に選べる利便性もあり、自宅にいながら比較検討できるため、多くの利用者に支持されています。偽物という言葉が持つ先入観に左右されることなく、優良な再現性
    と丁寧な作り込みによって、安心して販売されている点もこの専門店の強みです。価格を抑えつつも、見た目や印象に妥協を感じさせない仕上がりは、日常の装いにさりげない
    格を添えてくれます。 アルバムのURL: https://www.aaakopi.com/brand-20-c0.html ティファニー コピー https://www.levelkopi.jp/b-kopi_stoneisland.html ストーンアイランド コピー Tシャツ https://www.forkopi.jp/brand/chloe-copy/ クロエコピー https://lunavex.weebly.com/home/8432902

Next Post
  • Шинэ мэдээ