“Аавдаа бичих захидал” уралдаан зарлаж байна

“Шар гэгээ” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн баг, уран бүтээлчид дараагийн уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Энэ удаад тус багийнхан Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн “Задлаагүй захиа” уран сайхны кино бүтээжээ.
Тус уран бүтээлийг “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” хамтран бүтээсэн бөгөөд 2026 оны эхний сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна.
Тэгвэл энэхүү “Задлаагүй захиа” кино багийнхан “Аавдаа бичих захидал” уралдаан зарлаж байна.
Аавдаа байнга хэлж чаддаггүй ч зүрхэндээ тээж явдаг талархал, уучлал, дурсамж, хайр, гуниг, бахархал зэрэг сэтгэлийн үгсийг захидал хэлбэрээр бичнэ.
Уралдааны зорилго:
Эцэг хүний үнэ цэнэ, хайр, хариуцлагыг сануулж, хүмүүсийн зүрхэнд хадгалагдаж үлдсэн аавдаа хэлж амжаагүй үгсийг цаасан дээр буулгах, гэр бүлийн дотно харилцааг дэмжихэд оршино.
Хамрах хүрээ:
  • 16 нас хүртэл
  • 17-аас дээш насны гэсэн хоёр ангиллаар захидлыг шалгаруулна
Уралдааны тавигдах шаардлага:
  • Захидал нь монгол хэлээр бичигдсэн байна. Өмнө нь хаана ч нийтлэгдээгүй, бусдын бүтээлийг хуулбарлаагүй, өөрийн бүтээл байна. Үгийн тоонд хязгаар тавихгүй.
  • Захидлын эхэнд эсвэл төгсгөлд оролцогчийн овог, нэр, нас, холбоо барих утас заавал бичигдсэн байна.
Уралдаан дүгнэх журам:
Шүүгчдийн баг захидлуудыг нэр нууцлан үнэлж, эцсийн шийдвэрийг гаргана.
Шагналын сан: 
  • 1.000.000 төгрөг
  • Хэвлэн нийтлэх
Тус шалгарсан захидалыг “Задлаагүй захиа” цахим хуудасанд нийтэлнэ.
Захидал хүлээн авах хугацаа: 2026 оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл.
Зохион байгуулагч: Aranjin Pictures – Аранжин Пикчерс
Захидал хүлээн авах шуудангийн хаяг: ХУД 19-р хороо, Богдын гудамж, Тайж групп, 12-р байр 5 тоот
И-мэйл хаяг: marketing@somedia.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. Gammal

    アクティブなスタイルでありながらも都会的な洗練さを失わず、大人のカジュアルコーディネートを格上げしてくれる頼もしい存在です。この専門店が提案するアイテム群は、
    抜群の再現性と高い完成度を誇り、自然な見え方を追求したこだわりが細部から伝わってきます。価格を抑えながらもリッチな印象をしっかりとキープできるため、毎日の着こ
    なしに大活躍してくれます。 インターネットを通じて自宅から簡単に注文できる通販の仕組みは、自分のペースでじっくりとアイテムを比較検討したい方にとって大変便利です。偽物カテゴリーで品質を重
    視する方にも自信を持っておすすめできる優良な仕上がりとなっており、激安でありながらも高品質な質感を余すところなく味わうことができます。手軽に手に取れる価格帯で
    ありながら、所有欲を満たしてくれる確かなクオリティが魅力です。 細部のステッチや全体のバランスに至るまで丁寧に作り込まれており、日常のあらゆるシーンで自然に馴染む使い勝手の良さがあります。コストパフォーマンスと仕上がりの美
    しさを高い次元で両立させた、今の時代にぴったりの選択肢をぜひ体験してみてください。 アルバムのURL: https://www.aaakopi.com/brand-105-c0.html ノースフェイス コピー https://www.aaakopi.com/category-11-b9.html シュプリーム コピー https://www.aaakopi.com/ ブランド コピー 通販

Next Post
  • Шинэ мэдээ