Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ардчиллын өглөө” аян эхэллээ

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Батмөнх 1951 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн өмнө дурсгалын хөшөө нь бий.  “Ардчиллын өглөө” арга хэмжээний хүрээнд маргааш хөшөөнд нь цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ болно.
Мөн дижитал түүхэн зургийн үзэсгэлэнг Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхарт өнөөдрөөс гаргасан бөгөөд энэ сарын 16-ныг хүртэл олон нийтэд нээлттэй үргэлжлэх юм.
“Ардчиллын өглөө” хүндэтгэлийн арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд 700 залуу цугларч түүхт хүмүүний намтар, замнал, ардчилалд оруулсан гавьяа зүтгэлийг нь сонсох, судлах, танилцах боломжийг бүрдүүлсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.
“Ардчиллын өглөө” аяны хүрээнд Монголын ардчиллыг өлгийдөн авсан эх орончдын түүхэн ухамсар, гавьяа зүтгэлийг эргэн сануулж, эрх чөлөөний нар хэн бүхнийг алагчлалгүй ивээх учиртайг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилготой түүхэн арга хэмжээг зохион байгуулж буйд Ж.Батмөнх агсны зээ дүү Д.Энхбаатар талархал илэрхийллээ.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Батмөнх нь Улс аймгийн Хяргас суманд төрсөн бөгөөд энэ өдрүүдэд төрсөн нутагт нь алдар гавьяаг нь мөнхжүүлэх арга хэмжээ мөн зохион байгуулж байгаа аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ