Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» Баялгийг цөлмөгчдийн дараагийн алхам — Хэвлэлийн эрх чөлөөг шүүхээр дарж, ам хамхих оролдлого
Баялгийг цөлмөгчдийн дараагийн алхам — Хэвлэлийн эрх чөлөөг шүүхээр дарж, ам хамхих оролдлого
2026/03/17 - 11:45
Хуваалцах
Жиргэх
Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө, олон нийтийн мэдэх эрхэд заналхийлсэн
ноцтой үйл явдал өрнөж эхэллээ.
Иргэн Б.Чинбат (Урьханы), Г.Ариунболд нар “бодит бус мэдээллээр нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн үзэж, 242,220,122 төгрөгийн эдийн бус сэтгэл санааны хохирол хэмээн “Оллоо” ХК-ийг
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд
нэхэмжлэл гаргажээ.
Тус нэхэмжлэл нь доорх мэдээлэл, дүрс бичлэгүүдийг мэдээллэж, сошиалд олон
нийтийн анхааралд хүрсэнээс болж гаргасан нэхэмжлэл юм. Та анхааралтай үзээрэй!
https:/www.facebook.com/share/v/1YHq75CxGv/
https:/www.facebook.com/share/v/1PgZkqiCs4/
Өөрөөр хэлбэл, дээрх мэдээллийг олон нийтэд хүргэсний төлөө их хэмжээний мөнгө
нэхэмжилж, хэвлэл мэдээллийн байгууллагад шүүхийн дарамт үзүүлж байна гэж үзэх
нөхцөл үүсээд байна.
Ингэсэнээр ямар мэдээлэл нийтэлж болох, болохгүйг шүүхийн маргаанаар
дамжуулан зааж өгдөг жишиг тогтох аюул бий хэмээн хэвлэл мэдээллийнхэн үзэж
байна.
Шалгахгүй байгаа олон ноцтой асуудлууд:
Иргэн Б.Чинбат (Урьханы), Г.Ариунболд, Д.Ичинхорлоо нартай холбоотой дараах
ноцтой асуудлуудын талаар олон эх сурвалж мэдээллэж ирсэн.
Үүнд:
● Татвараас зайлсхийсэн байж болзошгүй асуудлууд
● Бусдын эд хөрөнгийг залилах замаар авсан гэх хэрэг
● Хуурамч бичиг баримт үйлдсэн гэх мэдээлэл
● “Штайнколе” ХХК-ийн 1.5 сая тонн нүүрсийг БНХАУ-д худалдсан гэх асуудал
● Булган аймгийн Бүрэгхангай суманд 2022 онд 200–500 кг алт хууль бусаар
олборлосон байж болзошгүй хэрэг.
гэх мэт гэмт хэргийн шинжтэй байж болох олон асуудал яригдсаар ирсэн ч эдгээрийг
хууль, хяналтын байгууллага бүрэн гүйцэд шалгаж шийдвэрлэлгүйгээр өнөөг
хүрсэн.Гэрч, мэдээлэл бүхий иргэдийг уриалж байна.
Дээр дурдсан болон үүнтэй холбоотой бусад гэмт хэргийн талаарх мэдээлэл, нотлох
баримт, гэрчийг олон нийтэд ил болгохыг бид уриалж байна.
Энэ чиглэлд Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл хамтран ажиллах
болсныг мэдэгдэж байна. Шударга ёсны төлөө ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллгууд дарамтад автахгүй,
олон нийтийн мэдэх эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэсээр байх болно.
“Хулгай хар мөртэй” — Шүүхийн шийдвэрүүд
өөрчлөгдөж эхэллээ.
“Урьханы” хэмээн олонд танигдсан Б.Чинбат, мөн түүний эхнэрийн дүү гэх Д.Ичинхорлоо
нарт холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 2 дугаар сарын 11-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн
давж заалдах шатны шүүх хянан хэлэлцсэн байна.
Тус шүүхээс:
● анхан шатны шүүхийн цагаатгах шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
● хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргасан байна.
Энэхүү хэрэг нь 15 тэрбум төгрөгийн залилангийн шинжтэй асуудалтай холбоотой.
Мөн Б.Чинбат нь:
● 500 кг орчим алт хууль бусаар олборлосон,
● нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй ашигт малтмалтай холбоотой
хэрэгт нэр холбогдсон
гэх мэдээллүүд гарч байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 24.2-т заасан “хууль бусаар
ашигт малтмал олборлох” заалттай холбоотой асуудлыг хууль хяналтын
байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл ч бий.
Мөн 10 гаруй эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд учирсан хохирлын хэмжээ нь
“жирийн хэн нэгний төсөөлөхөөс давсан” хэмээн эх сурвалжууд мэдээллэдэг.
Шүүх хуралд оролцсон бүрэлдэхүүн
Тухайн давж заалдах шатны шүүх хуралдаанд:
● шүүгч Т.Шинэбаяр даргалж
● шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг
● нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр● прокурор Б.Бат-Эрдэнэ
мөн хохирогчийн төлөөлөгч Ван Лян, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, орчуулагч
А.Энхжаргал, цагаатгагдсан тал болон тэдний өмгөөлөгчид оролцжээ.
Шударга ёсны төлөөх тэмцэл үргэлжилнэ
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын үндсэн үүрэг бол олон нийтэд үнэнийг хүргэх
явдал юм. Шүүхийн маргаан, их хэмжээний нэхэмжлэл нь сэтгүүл зүйн дуу хоолойг
айлгах, боомилох хэрэгсэл болж хувирах ёсгүй.
Даравч далдайна, Булавч бултайна.
Мэдээллийн эх сурвалжууд:
https:/www.facebook.com/100064854993675/posts/1339480854890402/?rdid=GNtg
LnWiMSGlcezT#
https:/www.facebook.com/watch/?v=997447858072380
https:/www.facebook.com/Peoplenews.mn/videos/4085621388376377/
https:/www.facebook.com/salhit.street/posts/pfbid091gL744yQWzitigFVgvuzuuHB
zKgPPwTTk8mR7K2fWrn5k4Mz6EwpgQ6eSUhBv9Kl
https:/www.facebook.com/watch/?v=400685775264827
https:/ergelt.mn/news/22/single/46881fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAYnJpZBEx
S0doMEkxc3hxWFB2QW45ZAEeLIiON9II267l_5601VDXYbaSDjgECOJOW8xIcmkR
J8Ah5D9Fk9tuLlxu94_aem_b59bbiEjqYB-CopiIBcnSw
Эх сурвалж: olloo.mn
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
Холбоотой мэдээ
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
МАН-ын II Бага хуралд МАН-ын дарга Н.Учралын тависан илтгэл
Шинжлэх ухаанч Монгол
Гээндээ ч бий, гоондоо ч бий...
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон
7-04-2026, 14:56
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын
6-04-2026, 17:17
Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
6-04-2026, 15:02
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга
4-04-2026, 20:19
Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн
4-04-2026, 09:26
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
3-04-2026, 18:55
“Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд
2-04-2026, 11:34
“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
1-04-2026, 20:10
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын
31-03-2026, 00:49
“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026”
30-03-2026, 23:26
МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
29-03-2026, 13:17
Монгол цэргийн нэгдсэн холбоо, Геронтологийн үндэсний төв
28-03-2026, 16:29
Г.Занданшатар: Чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж
27-03-2026, 22:52
ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас
27-03-2026, 21:45
Өнгөрсөн долоо хоногт авлигын 4 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
27-03-2026, 19:44
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
27-03-2026, 10:32
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
26-03-2026, 23:33
Орон нутгийн удирдлагуудад цахим шилжилтийг хэрэгжүүлэх
26-03-2026, 12:33
Тусгай дуут дохио ажлуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж
26-03-2026, 11:13
Эдийн засагт учирч болзошгүй хямралыг даван туулах арга
26-03-2026, 01:50