Нийслэлд томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан 10 дугаар сарын 17, 18, 24, 25-ны бямба, ням гарагт 150 өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв 11:00-16:00 цагийн хооронд ажиллахаар болжээ. Эхний хоёр амралтын өдөр өнгөрсөн тул ирэх бямба, ням буюу 24, 25-ны өдөр үлдээд байна.
Хамгийн их өртөж буй нь 6 хүртэлх насны хүүхэд
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар мэдээлэл өгөхдөө нийслэлд бүртгэгдэж буй томуугийн өвчлөлийн 60 хүртэлх хувийг 6 хүртэлх насны хүүхэд эзэлж байгааг хэлсэн. Мөн хүндэрч, эмнэлэгт хэвтсэн иргэдийн 80 гаруй хувь нь мөн л энэ насныхан байна.
Оргил үе ойртож байна
Сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлтийн оргил үе арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос эхэлдэг байжээ. Тэр үед эмнэлгийн дуудлага 325 орчмоос таваад дахин өсөж, 1592 орчимд хүрдэг байсан гэдэг. Иймд зорилтот бүлгийн 6 хүртэлх насны 29315 хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулахаар ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт 90 гаруй хувьд хүрсэн гэж мэдээллээ.
Эцэг эхчүүдэд
Ханиад, томууны үед өрхийн эмнэлгээс үзүүлэх гэрийн эргэлтийг 60 хувьд хүргэхээр ажиллаж байгааг мөн Н.Наранбаатар хэлсэн.
скачать dle 12.0