![]()
Зураг (Улаанбаатарт цас орж буй нь): Enkhgerele / Wikimedia Commons, CC0
Сайн байцгаана уу! Өнөөдөр 10 сарын 16, Баасан гараг. Ажлын долоо хоногийн сүүлийн өдөр цастай, сэрүүн өнгөрөх нь.
Нийслэлд өнөөдөр ялимгүй цас орно. Өдөртөө 4 хэм дулаан, шөнөдөө -1 хэм хүйтэн, салхи 2 м/с орчим сул салхилна. Орой 20 цагт 1 хэм байгаад 23 цагт -1 хэм болж, маргааш үүрээр 05 цагт -5 хэм хүртэл хүйтэрнэ.
Маргааш өглөө 08 цагт -3, 11 цагт -2, 14 цагт -1, 17 цагт 0 хэм байх бөгөөд орой 20 цагт -2, 23 цагт -4 хэм болж буурна. Өөрөөр хэлбэл маргааш өдөржингөө тэгээс доош хэмтэй байх төлөвтэй.
Цас орж, шөнө хөлдөх тул зам гулгаа болно. Жолооч нар хурдаа сааруулж, явган зорчигчид гулгадаггүй ултай гутал өмсөөрэй. Өглөө эрт гарах хүмүүс малгай, бээлийгээ мартаж болохгүй.
Аргын тооллын 10 сарын 16, Баасан (Сугар) гараг. Билгийн тооллын 6, Гар одтой, намрын адаг шар нохой сарын найман цагаан харагчин гахай өдөр. Нар 07:12 цагт мандаж, 18:03 цагт жаргана.
Хэнд ээлтэй вэ: Хонь жилтэнд аливаа ажил үйлс бүтэмжтэй. Харин бар, туулай жилтэн өнөөдөр болгоомжтой байж, бие сэтгэлээ хайрлаарай.
Хийхэд сайн: Эв найрамдлаа бэхжүүлэх, хамтын ажил эхлүүлэх, гэрээ хэлцэл хийх, найр хурим, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эдлэл худалдан авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, нэр хүндтэй хүмүүстэй уулзахад тохиромжтой.
Хийхэд муу: Газар ухах, худаг гаргах, сэтгэлд таагүй газар очих, барилгын суурь тавих, нохой худалдаж авахаас зайлсхийгээрэй.
Сайн цагууд: үхэр (01–03), луу (07–09), морь (11–13), хонь (13–15), нохой (19–21), гахай (21–23).
Аялал: Хол замд гарах бол зүүн хойд зүг рүү мөрөө гаргавал зохистой.
Үс засуулах: Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна.
Долоо хоногоо сайхан өндөрлөж, амралтын өдрүүдээ дулаан, тухтай өнгөрүүлээрэй!
скачать dle 12.0
3 Сэтгэгдэл