Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг болгож, 435 мянган ахмад настан ирэх сараас авна

Зураг (тайлбар): Улаанбаатар хотын агаарын зураг: Christopher Michel / Wikimedia Commons, CC BY 2.0

Засгийн газрын Лхагва гарагийн (10 дугаар сарын 21) хуралдаанаар “Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухай” тогтоол батлагдлаа. УИХ 2026 оны улсын төсвийн тодотголыг баталсны дагуу 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ.

Тогтоолоор суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөгөөр тус тус тогтоосон байна.

Тооцооны жишээг Засгийн газраас танилцуулжээ. Нийт 240 сар буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, одоо 769,000 төгрөгийн тэтгэвэр авдаг хүний суурь тэтгэвэр 201,550 төгрөг болно. Харин 360 сар буюу 30 жил шимтгэл төлсөн, 1,000,000 төгрөгийн тэтгэвэр авдаг хүнд 240,000 төгрөг оногдоно.

Суурь тэтгэврийг одоо авч буй тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгоно. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалд тогтоолд заасан үзүүлэлтүүдээр суурь тэтгэврийн хэмжээг тооцож, хуульд заасан хугацаанаас эхлэн олгохыг даалгасан байна.

Жишээнээс харахад суурь тэтгэвэр нь шимтгэл төлсөн хугацаа болон одоо авч буй тэтгэврийн хэмжээнээс хамаарч өөр өөр гарч байна. Өөрийн тэтгэвэр хэдээр нэмэгдэхийг нягтлахыг хүссэн иргэд харьяалагдах Нийгмийн даатгалын байгууллагаас лавлах боломжтой.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ