Нийт хүн амын гуравны нэгээс илүүг 0-17 насныхан эзэлж байна

Нийт хүн амын гуравны нэгээс илүүг 0-17 насныхан эзэлж байна

Зураг (Хүүхдийн ордон, Улаанбаатар): Chongkian / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгээс илүүг 0-17 насны хүүхэд, өсвөр үеийнхэн эзэлж байна. 2025 оны байдлаар улсын хүн ам 3 сая 591 мянга байхад 0-17 насны хүүхдийн тоо 1 сая 238 мянга 200 хүрсэн нь нийт хүн амын ойролцоогоор 34.5 хувьтай тэнцэж байна.

Хүүхдийн тоо 2021 оноос хойш 144 мянга 700-аар, 13.2 хувиар өссөн байна.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийг 1989 оны 11 дүгээр сарын 20-нд баталсан бөгөөд Монгол Улс 1990 онд нэгдэн орсон. Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд «Хүүхдийн төлөө За бол заавал хийе» хэмээх үндэсний хөдөлгөөн эхлүүлэв.

Хөдөлгөөний зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг бодит ажил болгох, эрсдэл, зөрчлийг үл тоомсорлохгүй байх, иргэдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх явдал юм.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ