![]()
Зураг (Цас цэвэрлэж буй автомашин, жишээ зураг): 藤谷良秀(Fujitani Yoshihide) / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
«Авто замын засвар арчлалтын нэгтгэл» ХХК-ийн 21 аймаг дахь салбарын ажлын хэсэг, есөн авто замын засвар арчлалтын компани улсын болон орон нутгийн авто замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна.
Яамны мэдээлснээр өдөр бүр гараар болон цас цэвэрлэх машинаар давс цацаж, Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дарханы чиглэлд автогрейдераар хусах ажил хийгдэж байна. Цас дарсан хэсэгт хоёр автогрейдер цас, мөсийг хусаж, ачигч машин замын хөдөлгөөнт хэсэг ба хөвөөнөөс цас түлхэж, мөстсөн хэсэгт элс, хайрганы хольц цацаж байна.
Ажил хийгдэж буй чиглэлүүдээс: Өндөрхаан-Баян-Уул (Хэнтий), Хархорин-Өгийнуур (Өвөрхангай), Лүн-Дашинчилэн (Төв), Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй, Даланзадгад-Цогтцэций-Гашуунсухайт (Өмнөговь), Сайншанд-Замын-Үүд (Дорноговь), Мөрөн-Хатгал-Ханх-улсын хил (Хөвсгөл), Дархан-Эрдэнэт (А1001), Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом (Увс), Алтай-Ховд, Ховд-Өлгий, Манхан-Булган боомт, Булган-Мөрөн, Мөрөн-Улиастай зэрэг замууд байна.
Өвлийн улиралд хол явахаас өмнө замын нөхцөл байдлыг шалгаж, хурдаа багасгахыг жолооч нарт зөвлөдөг.
скачать dle 12.0