Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж байна
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж байна
2020/06/23 - 15:48
Хуваалцах
Жиргэх
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөлтөнд хамруулах ажлыг эхлүүлэхээр иргэд оршин суугчидтай уулзаж байсан. Тэгвэл өнөөдөр Налайх дүүргийн 2 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 26, 27 дугаар орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлж шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, “Стандарт холдинг” ХХК-ны захирал О.Мягмардорж болон иргэд оршин суугчдын төлөөлөл оролцов.
Дахин төлөвлөлтийн хүрээнд 126 айлын 2 орцтой 10 давхар бүхий орон сууцуудыг шинэчлэн барих бөгөөд эхний ээлжинд 75 айлын орон сууц ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орох юм. Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Орон сууцны корпорацид үүрэг болгосны дагуу ийнхүү Налайх дүүрэгт анх удаа ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж барилгын ажлыг эхлүүлж байна.
Дахин төлөвлөлтийг “Стандарт холдинг” ХХК гүйцэтгэх бөгөөд нийт 6145,84 м.квадрат талбайд төслийг хэрэгжүүлэх аж.
Цаашид улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар онцлон хэлж байв. Тэрбээр “Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахүй 344 орон сууц бий. Үүнээс 88 орон сууцыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлээд байна. Алслагдсан дүүрэгт анх удаа ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин төлөвлөх ажлыг эхлүүлж байна.Цаашид иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулах чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг шинэчилэх, түрээсийн орон сууцыг хэрэгжүүлж ажиллах болно” хэмээсэн юм.
Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ж.Баярням хэлэхдээ “Би 13 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж өгөөч гэж уйгагүй явсан. Олон ч хотын даргын нүүр үзсэн. Асуудлаа хэлдэг боловч хотын дарга нар сонсоод л өнгөрдөг байсан. Харин өнөөдөр хотын дарга С.Амарсайхан бидний үгийг сонсож, эхний ээлжийн орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэлж байгаад баяртай байна. Энэ байрандаа бараг 40 жил амьдарч байна. Барилгад нуралт үүссэн, дусаал гоождог, амьдрахад үнэхээр хүндрэлтэй байгаа. Нийслэлийн удирдлагууд маань бидний энэ асуудлыг шийдвэрлэж, өнөөдөр шав тавьж байгаад маш их баярлаж байна” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
1
Сэтгэгдэл
ConnieGaW
29 July 2025 06:15
The thoroughness in this section is noteworthy. https://proisotrepl.com/product/baclofen/
Холбоотой мэдээ
Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ
Газраа бэлэн орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа
Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж, дахин төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардууллаа
Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон
7-04-2026, 14:56
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын
6-04-2026, 17:17
Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
6-04-2026, 15:02
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга
4-04-2026, 20:19
Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн
4-04-2026, 09:26
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
3-04-2026, 18:55
“Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд
2-04-2026, 11:34
“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
1-04-2026, 20:10
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын
31-03-2026, 00:49
“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026”
30-03-2026, 23:26
МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
29-03-2026, 13:17
Монгол цэргийн нэгдсэн холбоо, Геронтологийн үндэсний төв
28-03-2026, 16:29
Г.Занданшатар: Чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж
27-03-2026, 22:52
ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас
27-03-2026, 21:45
Өнгөрсөн долоо хоногт авлигын 4 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
27-03-2026, 19:44
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
27-03-2026, 10:32
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
26-03-2026, 23:33
Орон нутгийн удирдлагуудад цахим шилжилтийг хэрэгжүүлэх
26-03-2026, 12:33
Тусгай дуут дохио ажлуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж
26-03-2026, 11:13
Эдийн засагт учирч болзошгүй хямралыг даван туулах арга
26-03-2026, 01:50
1 Сэтгэгдэл