“Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 17-23-нд болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь Кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Номадиа пикчерс компанитай хамтран БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг энэ сарын 17-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатар” олон улсын кино наадам Монгол Улсын кино урлагт тод мөр үлдээсэн шижир бүтээлүүдээс жил бүр нэгийг сонгон, наадмын өнгө төрхөө бүрдүүлдэг бөгөөд энэ жил нэрт найруулагч Бадрахын Сумхүүгийн 1975 онд бүтээсэн “Хань” уран сайхны кинонд хүндэтгэл үзүүлж байна.

Энэ жилийн кино наадмын “Үзэхийн хязгаар” хэсгийг нээх “Хань” бүтээл нь шинэ, хуучин үзэл бодлын зөрчил нэгэн гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг, хүний хань, эх хүний нинжин сэтгэлийг чадамгай харуулсан бүтээл юм. Б.Сумхүү найруулагч “Төөрсөөр төрөлдөө” (1966), “Моторын дуу” (1973), “Говь хянганд тулалдсан нь” (1981) зэрэг олон бүтээлээрээ үзэгч олны сэтгэлд хоногшиж, олон улсын кино наадмуудаас нэр хүндтэй шагнал хүртэж байжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. ty

    Kopie von Rolex-Uhren Пружина баланса Parachrom Blue: изготовлена ​​из эксклюзивного парамагнитного сплава Rolex, в 10 раз более ударопрочная, чем обычные пружины баланса, и совершенно не подвержена воздействию магнитных полей. Спусковой механизм Chronergy: скелетонизированное никель-фосфорное спусковое колесо, изготовленное с использованием технологии электроформования, значительно снижает вес и повышает эффективность передачи энергии на 15%, что позволяет увеличить запас хода механизмов нового поколения до 70 часов.

    rolex replica Цахилгаан хэлбэржүүлэх микро үйлдвэрлэлийн технологи ашиглан үйлдвэрлэсэн араг ястай никель-фосфорын суналтын дугуй нь жинг мэдэгдэхүйц бууруулж, эрчим хүчний дамжуулалтын үр ашгийг 15%-иар сайжруулснаар шинэ үеийн хөдөлгүүрийн эрчим хүчний нөөцийг ерөнхийдөө 70 цаг хүртэл ашиглах боломжийг олгодог.

    fake panerai өгөөд ердийн үсний пүршнээс 10 дахин илүү цохилтод тэсвэртэй бөгөөд соронзон орны нөлөөнд огт автдаггүй. Chronergy Escapement: Цахилгаан хэлбэржүүлэх микро үйлдвэрлэлийн технологи ашиглан үйлдвэрлэсэн араг ястай никель-фосфорын суналтын дугуй нь жинг мэдэгдэхүйц.

Next Post
  • Шинэ мэдээ