Шүгэл үлээгчийг хамгаалах үндэсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх асуудлаар санал солилцлоо


Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2022.10.07) Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг талаар ярилцаж, санал солилцов.


Засгийн газраас таван бүлэг, 22 зүйл бүхий Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэлэлцэж эхлээгүй байгаа нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг удаашруулж байгааг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат хэллээ.

Тус зөвлөлөөс олон улсын сайн туршлага, өөрийн орны онцлогт тулгуурласан шүгэл үлээгчийг хамгаалах үндэсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай асуудлыг тусгасан зургаан зүйл бүхий зөвлөмжийг 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн байна.

Уг зөвлөмжид хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, шүгэл үлээгчийн тухай ойлголтыг нарийвчлан тодорхойлох, шүгэл үлээгчийг урамшуулах, гэр бүлийн гишүүдийн хамтаар хамгаалах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хуулийн хэрэглээг хязгаарлах, үр нөлөөг бууруулж болзошгүй хориглолт хязгаарлалтыг тусгахгүй байх, шүгэл үлээгчээс нэг сувгаар мэдээлэл авч, нууцлалыг чандлах, тухайн мэдээллийн үнэ цэнийг тодорхойлж, учирч болох хохирлыг тооцдог болох, мэдээллийг авах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллагыг хараат бусаар бие даан ажиллах нөхцлийг хангах зэрэг асуудлыг тусгасныг Байнгын хорооны даргад уламжиллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, “Цахим засаглалыг хөгжүүлэх замаар авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгах, мэдээлэгчийг хамгаалахад хяналт тавих үндэсний тогтолцоог бүрдүүлэх, төрийн хүнд суртлыг халахад Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл чухал ач холбогдолтой. Шүгэл үлээгчийг хов зөөгч, матагч гэдэг өнцгөөс бус, хууль бус үйлдэл, нийгмийн алдаа дутагдлыг мэдээлэгч гэж харах ёстой. Нөгөө талаар шүгэл үлээх нь нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа үйл ажиллагаа юм.

Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулахад Хууль зүйн байнгын хорооноос онцгой анхаарч ажиллана. Тиймээс  Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг ирэх долоо хоногийн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэв.

Уулзалтаар талууд шүгэл үлээгчийг хамгаалах олон улсын зарчим, эрх зүйн зохицуулалтын талаар болон АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн эрх зүйн байдлын талаар ярилцаж, санал солилцлоо. 

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Ч.Батбямба, Хууль зүйн байнгын хорооны Ахлах зөвлөх М.Үнэнбат, АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан, Ц.Батболд, А.Баянмөнх, Г.Баярсайхан, Э.Мөнхжаргал, Б.Отгон болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. yy

    Хуурамч Rolex цагЭнэхүү цагны цуглуулга нь Швейцарын цаг урлалын оргил жишээ болж байна. Зэвэрдэггүй ган, алт, өндөр технологийн керамик материалаар гарамгай ур чадвараар бүтээгдсэн тус цагны нарийн деталь бүр нь төгс төгөлдөрт хүрэх тууштай эрмэлзлийг илтгэнэ. Механик ажиллагааны дээд зэргийн гүйцэтгэл нь цаг хугацааны шалгуурыг давсан гоёмсог хийцтэй төгс хосолсноор өдөр тутмын хэрэглээ болон албан ёсны арга хэмжээнд аль алинд нь төгс зохицохын зэрэгцээ зүүсэн хүнд өвөрмөц хэв маяг, өөртөө итгэлтэй байдал, эрхэмсэг дэгжин байдлыг мэдрүүлдэг.Đồng hồ Rolex bản sao

  2. werqf

    Longines-ийн хуулбар цагнуудDatejust загвар нь цагны нүүрний 3 цагийн байрлалд автоматаар солигдох огнооны цонхтой анхны бугуйн цаг юм. Харин Day-Date (олноо «President» хэмээн алдаршсан) загвар нь долоо хоногийн өдөр болон огноог бүрэн харуулдаг бөгөөд зөвхөн үнэт металлаар хийгддэг тул дэлхийн улс орнуудын төр,Longines-replica-horloge засгийн тэргүүнүүд болон элит манлайлагчдын таашаалыг ихэд хүртсэн байдаг. Алтны хайлшийг өөрсдөө боловсруулахаас эхлээд соронзон орны нөлөөнд автдаггүй цэнхэр Parachrom спираль,Réplica de relógio Longines Paraflex цохилтоос хамгаалах систем зэрэг гол эд ангиудыг үйлдвэрлэх хүртэл Rolex компани судалгаа, боловсруулалтаас эхлээд үйлдвэрлэлийн бүх шатыг өөрсдөө гүйцэтгэж, чанарын хатуу хяналт тавьдаг.cheap Longines watches

Next Post
  • Шинэ мэдээ