Оюун-Эрдэнийн Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсных болохыг тогтоосон гэв

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгасан талаар мэдээлэл өглөө.
Мэдээлэлд "Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.
Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.
“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

3 Сэтгэгдэл

  1. ConnieGaW

    This is the gentle of scribble literary works I rightly appreciate. https://proisotrepl.com/product/colchicine/

  2. cc

    Cartier-ийн хуулбар цагнуудТус брэнд нь цагны механизмын нарийн нийлмэл бүтэц (complications) болон уран сайхны хийцээрээ дэлхийд тэргүүлдэг. Вашерон Константин нь дэлхийн хамгийн олон нийлмэл ажиллагаатай цаг болох "Reference 57260"-ийг бүтээж байсан түүхтэй. Цаг бүрийг өндөр зэрэглэлийн гар урлалын мастерууд гараар угсарч, Женевийн чанарын тэмдэг болох "Poinçon de Genève" батламжаар чанарыг нь баталгаажуулдаг тул эдэлгээ сайтай, дахин давтагдашгүй үнэ цэнийг агуулдаг.Vacheron Constantin-ийн хуулбар цагнууд

  3. dfh

    Rolex-ийн дуураймал цагнууд 2007 онд танилцуулагдсан, орчин үеийн шилдэг бүтээлүүдийн нэг. Үүний онцлог шинж чанар нь гол чулуу (кабошон) хэлбэртэй цэнхэр индранил эсвэл шпинель чулуугаар чимэглэгдсэн тохируулах товчлуур нь хамгаалалтын нуман хэлбэртэй хэсгийн доор байрладаг, гол бие нь бөөрөнхий чулууг санагдуулам хэлбэртэй байдагт оршино. Rolex-ийн дуураймал цагнууд Энэхүү цаг нь авто спортын ертөнц болон хурдны уралдаантай салшгүй холбоотой юм. Хурд хэмжих хуваарь (тахиметр)-тай Daytona загварууд нь цуглуулга сонирхогчдын дунд хамгийн их эрэлттэй хронографын нэгд тооцогдох болсон. Rolex replica horloges Тус брэнд нь минут давтан дуугарах механизм (minute repeater), хос секунд хэмжигчтэй хронограф, турбийон, одон орны хуанли зэрэг нарийн төвөгтэй функцүүдийг төгс түвшинд хүргэсэн байдаг. Breitling-ийн дуураймал цагнууд Механик цаг үйлдвэрлэл нь цаг урлалын уламжлалт соёлыг илэрхийлдэг. Ийм төрлийн цагны ажиллах хүчний эх үүсвэр нь ороомог хэлбэртэй гол пүрш (хүрдэн дотор байрладаг) бөгөөд энэ нь аажмаар сулран тайлагдахдаа араат механизмыг хөдөлгөөнд оруулдаг.

Next Post
  • Шинэ мэдээ