Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ, “Жинст Мөрөн” ХХК хамтран 2014 оноос санаачлан зохион байгуулж ирсэн “Сарлаг наадам” хүрээгээ тэлсээр холын гийчдийн хоймор нутгийг зорин ирж үздэг Хөвсгөл аймгийн томоохон баяр наадмын нэг болоод байгаа юм.
Наадмыг санаачлагчид танилцуулахдаа “Бэлчээрийн доройтол, дэлхийн дулааралд анхаарлаа хандуулж байгаа энэ цаг үед бид хариуцлагаа ухамсарлаж дэлхийн дулаарлын эсрэг өөрсдийн хувь нэмрийг оруулж, малын чанар, сүргийн бүтцэд анхааран хөх сарлагийн тоо толгойг нэмэгдүүлж, эрүүл мал, бэлчээрийн зохистой хэрэглээг сайжруулахад анхаарч байна. Энэ ч зорилгоор сарлагийн түүхий эдээр химийн хольцгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ОУ-ын болоод шинжлэх ухааны байгууллага, малчид, хоршоод, үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байна. Цэнхэр дэлхий, Хөвсгөл далай, хөвч их уулс, хөх сарлагаа бэлгэдэн энэ жилийн наадмаа хөвсгөлчүүд “Хоймор нутаг-Сарлаг наадам 2025” гэж нэрлэн наадмын өнгөө хөх өнгөөр илэрхийллээ” гэлээ.
скачать dle 12.0
2 Сэтгэгдэл