Канье Уэст “Parler” нийгмийн сүлжээг худалдан авахаар болжээ

Еврейчүүдийг гадуурхсан агуулгатай зүйл бичиж оруулсныхаа дараа твиттер, инстаграм хаягаа хаалгасан Америкийн реппер Канье Уэст өөрийн гэсэн нийгмийн сүлжээний платформтой болохоор шийджээ.

Тэрээр барууны үзэл баримтлалыг дэмждэг “Parler” нийгмийн сүлжээг худалдаж авахаар болсон байна.
Үнийн дүнг нь нууцалж байгаа худалдах гэрээг энэ оны сүүлээр байгуулна гэдгийг Parler-ийн толгой компани болох “Parlement Technologies”-ийн гүйцэтгэх захирал Жорж Фармер мэдэгдлээ.

“Энэ гэрээ нь үг хэлэх эрх чөлөөний талаарх дэлхийн үзлийг өөрчилнө. Канье Уэст үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх өөрийн гэсэн орон зайтай болсноор нийгмийн сүлжээнээс дахин гадуурхагдаж, хаягаа хаалгах айдасгүй болно” гэж Жорж Фармер хэллээ.
Консервативуудын дунд алдартай Parler аппликейшнийг 2018 онд үүсгэсэн бөгөөд 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампыг дэмжигчид идэвхтэй ашиглаж олонд таниулжээ.

Сүүлийн үед олны шүүмжлэлд ихээр өртөх болсон реппер Канье Уэст өнгөрсөн долоо хоногт өөрийн твиттертээ “Би өнөө орой жоохон нойрмог байна. Гэхдээ сэрэхдээ Еврей ард түмний эсрэг "Defcon 3" горим руу шилжинэ. Гэхдээ би үнэхээр антисемит байж чадахгүй нь инээдтэй юм. Учир нь хар арьстнууд үнэн хэрэг дээрээ еврейчүүд” гэсэн утгатай зүйл бичсэнийхээ дараа твиттер хаягаа хаалгасан юм. Инстаграм ч гэсэн Канье Уэстийг еврейчүүдийг гадуурхсан зүйл бичсэнийх нь дараа аккаунтийг нь хаасан.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. tyu

    Counterfeit Rolex watchesЗуу гаруй жилийн түүхэн хугацаандаа Rolex компани тансаг зэрэглэлийн салбарт жишиг болсон олон тооны технологийг патентжуулжээ. Үүнд Ла-Маншийн хоолойг гатлан ​​сэлэх явцад өөрийн найдвартай байдлаа баталсан дэлхийн анхны ус,rolex horloge replica тоос нэвтрүүлдэггүй гэр (корпус) болон цагны нүүрэн дээрх тусгай цонхонд огноог автоматаар харуулдаг анхны бугуйн цаг зэрэг багтдаг.Rolex-ийн хуулбар цагнууд

  2. dff

    Jaeger-LeCoultre-ийн хуулбар цагнууд"Nautilus" загвараас сэдэвлэсэн энэхүү цуглуулга нь илүү орчин үеийн, залуучуудад чиглэсэн хэв маяг болон өвөрмөц резинэн оосортойгоороо онцлог юм.IWC-ийн хуулбар цагнууд Энэхүү цувралын цагнууд нь одон орны үзүүлэлт, мөнхийн хуанли, минут зарлагч (minute repeater) зэрэг маш нарийн төвөгтэй механизмуудаар тоноглогдсон, жинхэнэ урлагийн бүтээлүүд билээ.Hublot-ийн хуулбар цагнууд Patek Philippe брэндийн цагнууд нь дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрдгээрээ алдартай; нарийн нямбай гар аргаар угсардаг болон цөөн тоогоор үйлдвэрлэдэг тул эдгээр нь зөвхөн цаг заагч хэрэгсэл төдийгүй цуглуулагчдын хувьд үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын зүйл болдогCartier-ийн хуулбар цагнууд.

Next Post
  • Шинэ мэдээ