Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Нийгэм
» АТГ: Эрүүгийн 2 хэргийн 10 объектэд нэгжлэгийн ажиллагаа явуулав
АТГ: Эрүүгийн 2 хэргийн 10 объектэд нэгжлэгийн ажиллагаа явуулав
2022/11/01 - 11:14
Хуваалцах
Жиргэх
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны аравдугаар сарын 24-28-ны хооронд гэмт хэргийн шинжтэй 43 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 125 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 716 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 5 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн 2 хэргийн 10 объектэд нэгжлэгийн ажиллагаа явуулав.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
СХД-ийн 170 дугаар цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтан “О” хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 56,000,000 төгрөгийн хахуулийг бэлнээр авсан гэх;
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Г” нь бусдад хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,680,000 төгрөгийн хохирол учруулсан гэх;
Төв аймгийн Батсүмбэр сумын удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
“Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “М” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх;
Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагчийн ажлын албаны эрх бүхий албан тушаалтнууд нь гүүрийн засварын ажлын тендер сонгон шалгаруулахдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
Төв аймгийн Заамар сумын “Өлийн даваа” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Төв аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон гэх;
Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан нь албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэх;
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийтийн албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон Нийгмийн даатгалын санд 66,707,343 төгрөгийн хохирол учруулсан гэх.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
1
Сэтгэгдэл
ConnieGaW
26 July 2025 23:04
This website positively has all of the bumf and facts I needed to this subject and didn’t know who to ask. https://proisotrepl.com/product/domperidone/
Холбоотой мэдээ
Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно
200 саяын хахууль авсан гэх Мэргэжлийн хяналтын албан тушаалтны хэргийг прокурорт шилжүүлжээ
Хавтаст хэрэгтэй нэр дэвшигчид
М.НУРГУЛ: Цахимаар ирсэн мэдээллийн эх сурвалжийг нягтлаагүйгээс санхүүгийн залиланд өртдөг
“Төв талбайн машины зогсоол дээр өндөр барилга барина”
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон
7-04-2026, 14:56
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын
6-04-2026, 17:17
Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
6-04-2026, 15:02
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга
4-04-2026, 20:19
Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн
4-04-2026, 09:26
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
3-04-2026, 18:55
“Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд
2-04-2026, 11:34
“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
1-04-2026, 20:10
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын
31-03-2026, 00:49
“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026”
30-03-2026, 23:26
МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
29-03-2026, 13:17
Монгол цэргийн нэгдсэн холбоо, Геронтологийн үндэсний төв
28-03-2026, 16:29
Г.Занданшатар: Чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж
27-03-2026, 22:52
ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас
27-03-2026, 21:45
Өнгөрсөн долоо хоногт авлигын 4 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
27-03-2026, 19:44
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
27-03-2026, 10:32
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
26-03-2026, 23:33
Орон нутгийн удирдлагуудад цахим шилжилтийг хэрэгжүүлэх
26-03-2026, 12:33
Тусгай дуут дохио ажлуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж
26-03-2026, 11:13
Эдийн засагт учирч болзошгүй хямралыг даван туулах арга
26-03-2026, 01:50
1 Сэтгэгдэл