Нэгнээ бүлэглэн зодсон охидын хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2024.04.10/ 15 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Угсармалын байрны урд сааданд хэсэг бүлэг хүүхдүүд нэг охиныг зодоод дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид очиж шалган, 15 настай эмэгтэй хүүхдийг 15-17 насны 3 эмэгтэй хүүхэд нийлж, зодож байсныг таслан зогсоожээ. Одоогоор хүүхдүүдийг ар гэрт хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж байна. Иргэд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлж, хүүхдээ хэнтэй нийлж, нөхөрлөж байгаа талаар мэдээлэлтэй байх, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ