"Этик” продакшны 3 дахь уран бүтээл болох “Хэлгүй жим” киноны гол дүр “хэлгүй” Дадаг таньж мэдэхгүй хүн ховор биз ээ. Өрөвдөлтэй, тусч, сайхан сэтгэлтэй тэрбээр гэнэт хэлтэй төдийгүй харь элгийн хүн болох нь тодорхой болж нөхөрлөлөөсөө урвадаг. Үзэгчдийн хамгийн их сэтгэлийг хөдөлгөсөн Дада тэгвэл яагаад ингэх болсон учир шалтгааныг “Этик”-ийн залуус дэлгэцийн 10 дахь бүтээл болох “Дада” УСК-гоороо тайлж байна.
“Хэлгүй жим” кино гол дүрүүдийн харамсалтай үхлээр төгсдөг. Тэгвэл Дада хэрхэн амьд үлдсэн нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байна. Түүний түүх хэрхэн өрнөхийг, амьдрал нь үргэлжлэх үү, төгсөх үү гэдгийг “Дада” УСК-ноос хүлээн авч үзээрэй.