Согтуугаар жолоо барьж хүн дайрч алжээ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн эцэс 230 дугаар цэцэрлэгийн урд замд энэ оны 11 дүгээр сарын 01-ний оройн 17 цаг 05 минутын орчимд С нь Toyota Prius-30 маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ зогсоолд байсан Toyota Prius маркийн 2 автомашиныг тус тус мөргөж улмаар явган хүний замаар явж байсан явган зорчигч Б /63 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Хохирогч Б нь 103 түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Тээврийн цагдаагийн албөны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна.
Ослын шалтгаан нөхцөл: Тoyota Prius маркийн автомашины жолооч С /38нас, эр/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон уг осол хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Согтолтын зэрэг 3,30 хувьтай гарчээ.
Бичлэгийг доорх линкээр үзнэ үү: 
https://www.facebook.com/share/v/fNH1V1ZPpfV9To9t/
Энэ оны эхний есөн сарын байдлаар Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20200 иргэнийг хяналт шалгалтаар тогтоон шалгалтын ажиллагааг явуулсан байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ