Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» "Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч Р.Бумзмаа нарт 4-12 жил хорих ял оноолоо
"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч Р.Бумзмаа нарт 4-12 жил хорих ял оноолоо
2024/11/14 - 23:46
Хуваалцах
Жиргэх
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн З дахь хэсгийн 3.1, 3.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг, шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох 2238000491078 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд:
Шүүгдэгч Дагвадоржийн Цэнгэнбаяр, Чадраагийн Очир нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Чадраагийн Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ганбаатарын Нямдэлгэр, Сандагдоржийн Ганбаатар, Ренчингийн Бузмаа, Ганбаатарын Нямдалай, Ганбаатарын Пүрэвсүрэн, Нямаагийн Уяабор нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж байнга тогтвортой үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Болдбаатарын Мэндсайханыг шүүгдэгч Г.Пүрэвсүрэнтэй бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Тус зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нямдэлгэрийн нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч С.Ганбаатарын нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Р.Бузмаагийн нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Н.Уяаборын нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Г.Пүрэвсүрэнгийн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Г.Нямдалайгийн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Ч.Очирын нийт эдлэх ялыг 5 / тав/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Д.Цэнгэнбаярын нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар
шүүгдэгч Б.Мэндсайханы нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч Б.Мэндсайханд оногдуулсан 2 жилийн хорих ялыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд:
шүүгдэгч Д.Цэнгэнбаяраас 2.666.998.000 төгрөгийг,
шүүгдэгч Ч.Очироос 1.440.451.936.31 төгрөгийг,
шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нараас тус бүр 5.635.311.015.01 төгрөгийг гаргуулж хавсралтад дурдсан нэр бүхий 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн,
хавсралтад нэр дурдсан нэр бүхий 1744 иргэний хариуцагч нараас 7.183.957.050 төгрөгийг гаргуулж нэр бүхий хавсралтад дурдсан 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн,
хавсралтад нэр дурдсан нэр бүхий 1744 иргэний хариуцагч нараас 7.183.957.050 төгрөгийг гаргуулж нэр бүхий хавсралтад дурдсан 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн,
шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Д.Цэнгэнбаяр, Ч.Очир нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар 58.389.215 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар
шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Д.Цэнгэнбаяр, Ч.Очир нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар 58.389.215 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
1
Сэтгэгдэл
ConnieGaW
27 July 2025 02:55
Thanks for putting this up. It’s understandably done. https://proisotrepl.com/product/tetracycline/
Холбоотой мэдээ
Химийн хорт болон аюултай бодис ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
"Ард" санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг, дүү Б.Золбоо нарт торгуулийн ял оноолоо
Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо
Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон
7-04-2026, 14:56
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын
6-04-2026, 17:17
Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
6-04-2026, 15:02
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга
4-04-2026, 20:19
Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн
4-04-2026, 09:26
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
3-04-2026, 18:55
“Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд
2-04-2026, 11:34
“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
1-04-2026, 20:10
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын
31-03-2026, 00:49
“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026”
30-03-2026, 23:26
МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
29-03-2026, 13:17
Монгол цэргийн нэгдсэн холбоо, Геронтологийн үндэсний төв
28-03-2026, 16:29
Г.Занданшатар: Чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж
27-03-2026, 22:52
ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас
27-03-2026, 21:45
Өнгөрсөн долоо хоногт авлигын 4 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
27-03-2026, 19:44
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
27-03-2026, 10:32
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
26-03-2026, 23:33
Орон нутгийн удирдлагуудад цахим шилжилтийг хэрэгжүүлэх
26-03-2026, 12:33
Тусгай дуут дохио ажлуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж
26-03-2026, 11:13
Эдийн засагт учирч болзошгүй хямралыг даван туулах арга
26-03-2026, 01:50
1 Сэтгэгдэл