Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт БНХАУ-ын 2 иргэнийг барьцаалж, ар гэрээс нь мөнгө нэхэн зодож, улмаар БНХАУ-ын 1 иргэний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарлаа. Тухайн хоёр иргэн Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор энэ сарын 05-ны өдөр "Чингис хаан" нисэх буудалд буусан бөгөөд тэднийг энд түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь тосож авчээ. Энэ үед 22, 23 настай хоёр залуу тэднийг барьцаалж, багагүй хэмжээний мөнгө нэхэж, 32 настай В гэх хятад эрийг буудаж амийг нь егүүтгэсэн байна.