БЗД-ийн цагдаагийн газрын тайлангийн хурал болж, тэргүүний алба хаагчдаа шалгарууллаа

Баянзүрх дүүргийн цагдаагийн газар 2024 оны “Үйл ажиллагааны тайлангийн хурал”-аа зохион байгуулж, “Тэргүүний хамт олон”, “Тэргүүний алба хаагч”-ийг шалгаруулж, шагнал гардууллаа. /2024.12.19/
Тайлангийн хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон бусад зочид, төлөөлөгчид оролцлоо.
Энэ удаагийн тайлангийн хуралд алба хаагчдын ар гэрийн гишүүдийг урин оролцуулж, “Тэргүүний алба хаагч”-аар шалгарсан алба хаагчийн гэр бүлд “Халамжит хань”, “Элбэрэлт ээж”, “Ачлалт аав” талархал хадгалуулж, баяр хүргэсэн явдал нь онцлог байлаа.
Тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Нэмэхбаатар хэлсэн үгэндээ Манай хамт олон 2024 онд зөв төлөвлөлт, оновчтой зохион байгуулалттайгаар ажилласны үр дүнд улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Ногоон бүс”, "Алба хаагч-Таны төлөө", “Урьдчилан сэргийлэх-3”, “Хянамгай байя” зэрэг аян, нэгдсэн арга хэмжээнүүдэд “Тэргүүн” байр эзэлсэн амжилт бүтээлээр дүүрэн жил байсныг онцлон тэмдэглэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. fh

    Patek Philippe-ийн хуулбар цагнууд"Nautilus" загвараас сэдэвлэсэн энэхүү цуглуулга нь илүү орчин үеийн, залуучуудад чиглэсэн хэв маяг болон өвөрмөц резинэн оосортойгоороо онцлог юм.Rolex-ийн хуулбар цагнуудЭнэхүү цувралын цагнууд нь одон орны үзүүлэлт, мөнхийн хуанли, минут зарлагч (minute repeater) зэрэг маш нарийн төвөгтэй механизмуудаар тоноглогдсон, жинхэнэ урлагийн бүтээлүүд билээ.Rolex-ийн хуулбар цагнуудPatek Philippe брэндийн цагнууд нь дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрдгээрээ алдартай; нарийн нямбай гар аргаар угсардаг болон цөөн тоогоор үйлдвэрлэдэг тул эдгээр нь зөвхөн цаг заагч хэрэгсэл төдийгүй цуглуулагчдын хувьд үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын зүйл болдогRolex-ийн хуулбар цагнууд.

Next Post
  • Шинэ мэдээ