Ч.Лодойсамбуу: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг сэтгүүлч гишүүд бүхэлд нь дэмжихгүй байгаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.12.23/ болж, хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Хурлаар  дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Хууль зүй дотоод хэргийн яамнаас өргөн барихад бэлэн болсон Хүний эрх, эрх чөлөөг хангах зорилготой багц хуульд онцлог хэд хэдэн заалт оржээ. Тухайлбал, хэвлэн нийтлэх, жагсаал хийх зэргийг тусгасан аж. Мөн Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өнөөдөр бүлэгт танилцуулсан. Хоёр тусдаа зүйл. Хууль зүй дотоод хэргийн яамнаас өгч буй мэдээллээр дөрвөн удаа санал авч энэхүү шинэчилсэн найруулгадаа тусгасан юм байна. Бүлгийн, тэр дундаа сэтгүүлч гишүүд энэ хуулийг бүхэлд нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт дахь “Илт худал мэдээлэл” гэж юуг хэлж байгааг илүү тодорхой болгох ёстой. Миний хувьд энэ заалтыг бүхэлд нь байхгүй болгох хуулийн төсөл санаачилж, товоо хүлээж байна. Энэ хууль зөвхөн сэтгүүлчидтэй холбоотой заалт биш. Өнөөдөр үзэл бодлоо хуваалцсан, таамаглаж бичсэн хүмүүсийг энэ заалтаар эрүүгийн ялтан болгож байгаа. 13.14 заасан заалтыг халах хуулийн төсөл өргөн барихаар болсон. Энэ бичигт хуралд суусан 31 гишүүний 90 гаруй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан.
Дараа нь, жагсаал цуглаан хийх Хүний эрх, эрх чөлөөний тухай хууль орж ирж байгаа. Тайван жагсаал цуглаан хийхэд саад болдог, иргэн цагдаа хоёрыг мөргөлдүүлдэг асуудлыг зассан. Бүлгийн гишүүд дэмжсэн. Зөвшөөрөл хүсч жагсдаг байдлыг халж байгаа" гэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. ffg

    Rolex-ийн хуулбар цагнууд Францын алдартай хэт тансаг зэрэглэлийн "Cartier" бренд нь үнэт эдлэл болон цагны үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч нэр хүндтэй брэндүүдийн нэг юм.Cartier-ийн хуулбар цаг Дөрвөлжин корпус, ил харагдах эрэг шураг бүхий металл болон чанартай арьсан оосортой, спорт болон дэгжин хэв маягийг хослуулсан цуврал.Дугуй хэлбэртэй корпус, тусгайлан хамгаалсан цэнхэр сапфир эрдэнийн чулуу бүхий тохируулгатай, дэгжин болон орчин үеийн хийцтэй загвар replica cartier.Cartier цагнууд нь зөвхөн цаг хугацааг харуулах төдийгүй эзнийхээ таашаал, нийгмийн байр суурь, дэгжин хэв маягийг илэрхийлдэг.Чанартай сапфир шил,Cartier-ийн хуулбар цагнууд Швейцар механизмын нарийвчлал болон нарийн хийц нь тус брендийн цагийг үеэс үед өвлөгдөх үнэт эрдэнэ болгож чадсан юм.

Next Post
  • Шинэ мэдээ