УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2024.12.23/ ээлжит хуралдаанаараа Засгийн газраас өргөн барихаар төлөвлөж буй зарим хуулийн төслийн танилцуулгыг сонсчээ. Хуралдаанаар хэлэлцсэн онцлох асуудал бол УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн барьсан хуулийн төсөл байлаа.
Мөн Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “2025 онд зохион байгуулагдах МАН-ын XXXI дүгээр их хурлын бэлтгэл ажил, намаас дэвшүүлэх “AGENDA-6” 2.0 хөгжлийн стратеги зорилтын талаар танилцууллаа.