Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.03) хуралдаан гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр буюу 61.1 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.“Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 04 дүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдааны эхэнд хэлэлцэн, батлав. Байнгын хорооны дээрх тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.
1 Сэтгэгдэл