СЕХ: Сонгуулийн боловсрол олгох, сэтгүүлчдийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллана

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, зөвлөх Д.Сайнбаяр нарыг хүлээн авч уулзлаа.
Сонгууль зохион байгуулах чиглэлээр олон нийтийг мэдээллээр хангах, сонгуулийн боловсрол олгох болон энэ чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах, сонгуулийн хууль, тогтоомжийг сурталчлан таниулахад хамтран ажиллахаар ярилцав.
Сонгогчид мэдээллийн эх сурвалжаа нягтлах, хуурамч мэдээллийг таних зэрэг сонгуулийн боловсрол олгоход хамтран ажиллах боломжтойгоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар илэрхийллээ. Түүнчлэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нийслэл, 21 аймгийн 24 салбар зөвлөлийн зургаан мянга гаруй сэтгүүлчдийг чадавхжуулах, сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Дээрх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхээр талууд тохиролцов.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. dhgfdh

    Rolex-ийн хуулбар цагнуудЗуу гаруй жилийн түүхэн хугацаандаа Rolex компани тансаг зэрэглэлийн салбарт жишиг болсон олон тооны технологийг патентжуулжээ.Rolex-ийн хуулбар цагҮүнд Ла-Маншийн хоолойг гатлан ​​сэлэх явцад өөрийн найдвартай байдлаа баталсан дэлхийн анхны ус,Patek Philippe-ийн хуулбар цагнууд тоос нэвтрүүлдэггүй гэр (корпус) болон цагны нүүрэн дээрх тусгай цонхонд огноог автоматаар харуулдаг анхны бугуйн цаг зэрэг багтдагOmega-ийн хуулбар цагнууд.

Next Post
  • Шинэ мэдээ