УОК: Цэцэрлэг, сургуулийн хөл хориог 9 сарын 1-н хүртэл СУНГАЛАА


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "УОК-ын 17-р хурал болж өндөрлөлөө. БНХАУ-ын Эрээн хотод байгаа манай улсын 50 иргэн гуравдугаар сарын 25-наас хойш эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Эдгээр иргэнтэй холбогдож, судалгааг хийсний үндсэн дээр маргааш өглөө 50 иргэнээ татаж авахаар шийдвэр гаргалаа. 0-5 насны 4, 5-18 насны 3 хүүхэд, өндөр настан 2 байна. Гадаадад байгаа иргэддээ тусламж, дэмжлэг үзүүлэх чиглэлээр судалгааг хийж, манай яам саналаа танилцуулсан. Эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийн тоо нэмэгдэж 7888-д хүрээд байна" гэлээ. 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг "УОК-ын хуралдаанд манай яамнаас хичээл сургалттай холбоотой асуудлыг хэлэлцүүлсэн. 4 сарын 12-ны байдлаар ЮНЕСКО-ийн гишүүн 192 орон хичээл сургалтын үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Хэсэгчлэн хаасан орнуудад 140 сая хүүхэд гээд нийт дэлхийн хэмжээнд 1 тэрбум гаруй хүүхэд хөл хорионд ороод байна. Бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоохоор шийдвэрлэлээ. Зургаадугаар сарын 1-нийг хүртэл теле хичээл үргэлжилнэ. 
Улсын болон анги дэвших шалгалтын дүнг сурагчдын хоёрдугаар улирлын дүнгээр тооцно. Дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургуулийн халаалт, цахилгааныг хязгаарлаж, хэмнэгдсэн хөрөнгийг шаардлагатай зүйлд зарцуулахаар шийдвэрлэлээ.
Есдүгээр анги төгсөж байгаа хүүхдүүдэд улаан шугам тавихгүй. Сурагчид мэргэжлийн сургуульд элсэх болох аравдугаар ангидаа дэвшин орон шийдвэрийг өөрөө гаргана. Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаанд өөрчлөлт ороогүй. ЭЕШ-ыг долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулах бөгөөд их, дээд сургуулиуд элсэлтээ долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд цахимаар явуулна. Харин төгсөх ангийн хүүхдүүдийг цөөн тоогоор танхимаар давтлага өгөх асуудлыг судалж байгаа бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан 5 эсвэл 6 дугаар сард дахин хэлэлцэнэ. Сургалтын төвүүдийн зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгдөг тул сургалтын төвүүдийн үйл ажиллагааг цөөн хүнтэйгээр ажиллуулах асуудлыг тус яам хариуцна. Төлбөртэй сургуулиудын асуудлыг сургууль эцэг эхийн зөвлөлтэйгөө хамтран шийдвэрлэх боломж бий" гэлээ. скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ