“HMPV” вирусээс сэрэмжлүүлж байна

Сүүлийн үед БНХАУ-д хүний метапневмовирус /Mycoplasma pneumoniae/ “HMPV” гэх вирусны талаар олон нийтийг түгшээсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд нэлээд гарч байна. Энэхүү вирус нь ханиадны томуутай төстэй шинж тэмдэг үүсгэдэг амьсгалын замын вирус бөгөөд хөнгөн хэлбэрийн уушигны хатгалгаа болгох ялангуяа нярай болон бага насны хүүхдүүдэд илүү ихээр тусаж байгаа аж.
Хүүхдэд томуугийн гол илрэл нь халуурах бөгөөд толгой өвдөх, булчин сулрах, ядарч сульдах, ханиалгах, хоолой өвдөх, нус гоожих зэрэг амьсгалын замын шинж тэмдэг дагалддаг. Зарим хүүхдэд дотор муухайрах, бөөлжих, суулгах, хоолны дуршил буурах зэрэг ходоод гэдэсний замын шинж тэмдэг насанд хүрэгчдийнхээс илүү тод илэрч байна. Томуугийн вирусээр өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх нь цочмог явцтай, бие даан дамждаг. Халуурах нь ерөнхийдөө 2-3 хоног үргэлжилж, 1 долоо хоногийн дотор эдгэрдэг ч зарим хүүхдүүд удаан үргэлжлүүлэн ханиалгах, ядарч сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа талаар Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос анхааруулсан.
Иймд Хятад улсад зорчихоор ирж байгаа болон тус улсад ажиллаж, амьдарч байгаа манай улсын иргэд “HMPV” вирусээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалтыг тогтмол зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахихыг Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. gg

    Cartier-ийн хуулбар цагДөрвөлжин корпус, ил харагдах эрэг шураг бүхий металл болон чанартай арьсан оосортой, спорт болон дэгжин хэв маягийг хослуулсан цуврал.Cartier цагнууд нь зөвхөн цаг хугацааг харуулах төдийгүй эзнийхээ таашаал, нийгмийн байр суурь, дэгжин хэв маягийг илэрхийлдэг. Чанартай сапфир шил, Швейцар механизмын нарийвчлал болон нарийн хийц нь тус брендийн цагийг үеэс үед өвлөгдөх үнэт эрдэнэ болгож чадсан юм.

    Breitling-ийн хуулбар цагнууд1915 онд Breitling компани хронографыг удирдах бие даасан товчлуур бүхий анхны бугуйн цагийг бүтээсэн бол 1934 онд хоёр товчлууртай загварыг зах зээлд гаргаснаар илүү том дэвшил хийжээ. Ингэснээр тэд орчин үеийн,fake Breitling бие даасан товчлуур бүхий хронограф цагны үндсэн бүтцийг бий болгож, ийм төрлийн цагийг ашиглах арга барилд хувьсгал хийсэн юм. Нисгэгчдэд нэн шаардлагатай нислэгийн хурд, түлшний зарцуулалт,Replica Breitling Watches өгсөх болон буурах хурд зэрэг нарийн тооцооллыг хийх боломжтой дугуй хэлбэрийн тооцоолох шугамаар (circular slide rule) тоноглогдсон тус цаг нь "бугуйн дээрх нислэгийн компьютер" гэх нэр хүндийг олж авчээ.Rolex-ийн дуураймал цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ