Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед Хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан сэтгүүлч, АН-ын ҮБХ-ны гишүүн С.Батзаяа Хот байгуулалт, барилга, оронсууцжуулалтын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар өнгөрсөн оны сүүлчээр томилогджээ. Тэрээр УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр АН-ын төв штабт ажиллаж байсан юм.