Тэнгэнцэртэй сэлэмний 2025 оны улсын аварга өндөрлөв

Холбоодын нэгдсэн улсын аваргын тэргэнцэртэй сэлэмний дөрөв дэх удаагийн 2025 оны УАШТ Буянт Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө.  "Лос Анжелес-2028" паралимпын наадмыг зорьж буй шилдэг сэлэмчдийн тулаанд Д.Цолмон, Б.Даваасүрэн нар дөрөв дэх удаагаа аваргалж, өөрийн төрөлдөө дархан аваргууд гэдгээ нотлон харуулсан. Мөн хамгийн сүүлд явагдсан багийн тэмцээнд Б.Даваасүрэн, Д.Билэг, Б.Батжаргал, Д.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй “Team-1” аваргалав. Б.Даваасүрэнгийн хувьд өнөө жилийн УАШТ-ээс хоёр дахь алтан медалиа ийн хүртсэн юм.
      Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Даваасүрэн дөрөв дэх түрүүгээ авч, тэргэнцэртэй сэлэмний дархан аварга болов. Түүний хувьд тэргэнцэнщртэй сэлэмний УАШТ зохиогдож эхэлснээс хойш ялагдал амсаагүй явна.
УАШТ-ий хоёр хүрэл медальт Н.Булган анх удаа финалд үлдэж, мөнгөн медаль хүртэв. Түүнчлэн А.Дөлгөөн улсын аваргын гурав дахь хүрэл медалиа авлаа.  Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөн л дархан аварга тодорсон. Тэргэнцэртэй сэлэмчдээс Азийн аваргын анхны хүрэл медалийг хүртсэн Д.Цолмон мөн л улсын аваргын дөрөв дэх алтан медалиа өөрийн болгосон юм. Түүний хувьд Б.Даваасүрэнгийн нэгэн адил УАШТ-ий талбарт ялагдал амсаагүй явна.
      Түүнтэй финалд өрсөлдсөн М.Булганчимэгийн хувьд УАШТ-ий анхны медалиа авсан. Түүнчлэн улсын аваргаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль аваад байсан С.Оюундарь хоёр дахь хүрэл медалиа хүртлээ. Дархан-Уул аймгаас ирж оролцсон 59 настай тамирчин Ж.Цэцэгсайхан УАШТ-ий анхны хүрэл медалиа авсныг онцлох нь зүйтэй.
Эрэгтэй ганцаарчилсан төрөл:
1.Б.Даваасүрэн
2.Н.Булган
3.А.Дөлгөөн
3.Б.Жигмэддорж
Эмэгтэй ганцаарчилсан төрөл:
1.Д.Цолмон
2.М.Булганчимэг
3.С.Оюундарь
3.Ж.Цэцэгсайхан
Эрэгтэй багийн тэмцээний дүн:
1. “Team-1” (Б.Даваасүрэн, Д.Билэг, Б.Батжаргал, Д.Ганбаатар)
2. “Team-3” (Б.Жигмэддорж, С.Бямбасүрэн, У.Даваадорж, Т.Хашбаатар)
3. “Team-2” (Н.Булган, Г.Бямба, С.Ган-Эрдэнэ, Т.Ганзориг)
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. ff

    Piaget-ийн хуулбар цагМинималист загвар, цагийг харахад хялбар нүүр хэсэг, мөн металл эсвэл арьсан оосорны сонголттой эдгээр цаг нь ажил болон чөлөөт цагийн аль алинд нь төгс зохицно. Тэнцвэртэй жин, Piaget-ийн хуулбар цагэвтэйхэн хийцтэй тул өдөр тутам зүүхэд тун таатай мэдрэмж төрүүлдэг. Илүүдэл чимэглэлээс татгалзсан, дэгжин бөгөөд өөртөө итгэлтэй дүр төрхийг бүрдүүлдэг тул найдвартай, олон талт хэрэглээтэй, сонгодог хэв маягийг эрхэмлэгчдэд нэн тохиромжтой сонголт юм. Piaget-ийн хуулбар цагАжил хэргийн уулзалт, аялал эсвэл оройн арга хэмжээ гээд ямар ч нөхцөлд дэгжин загвар, цагийг тод харах боломжоороо таны дүр төрхийг чимэхээс гадна цаг сонирхогчдын өндрөөр үнэлдэг техникийн дээд зэргийн чанарыг ч мөн хадгалсан байдаг.Piaget-replica-horloge

Next Post
  • Шинэ мэдээ