“Нээлттэй парламент” хөтөлбөрийгУлсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланнээж, оюутан залуустай илэн далангүй ярилцлаа. Тэрбээр хүн төвтэй үзэл санаа бүхий нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйнорчныг бүрдүүлэх “Гурван төгөлдөршил” санаачилгыг дэвшүүлсэн. Энэхүү санаачилгынхаа талаар тэрбээр дэлгэрэнгүй танилцуулж,хурдтай өөрчлөгдөж байгааорчин цагийнхөгжил дэвшилтэйманай улсынхууль эрх зүйн орчинхэруялдажбайна вэ, тэрхүү хөгжлийнхурдыг гүйцэж чадаж байна уу,үгүй юүгэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байгааг онцолж,21 дүгээр зууны залуу үеийнхэн та бүхнийхүсэл мөрөөдөл,эрх, эрх чөлөөэдлэх боломжийг хуулиар хангаж, хамгаалах ёстой гэлээ. Орчин цагийн хэрэгцээ шаардлага, шинэчлэгдэн буй харилцааг бүрэн зохицуулах чадвартай хууль тогооомжийг баталж, хөгжил дэвшлээс хоцрох бус харин ч түрүүлж, хөтөлж ажиллах нь парламентын үүрэг байх учиртайгУлсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ тэмдэглэв. Хэт олон болсон журмын тоог цөөлж,хуулийн чанарыг сайжруулж, нийгмийн харилцаа хуулиар зохицуулагддаг байх нөхцөлийгхангах ньУлсын Их Хурлынтом зорилгоболж буйг тэрбээр энэ үеэр танилцуулсан юм.