Эмгэнэл

Монгол Улсын түүхэнд ардчиллын замыг гэрэлтүүлж, тусгаар улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан эрхэм хүмүүн Пунсалмаагийн Очирбат /1942-2025/ гуай бидний дундаас хальж одлоо.

П.Очирбат гуай нь Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн үеийг амжилттай удирдан зохион байгуулсан төрийн зүтгэлтэн байлаа. Тэрээр 1990-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
Түүний улс орондоо зориулсан эрдэм мэдлэг, сэтгэл зүтгэл, ухаалаг бодлого нь Монголын түүхэнд мартагдашгүй мөртэй үлдэнэ. Түүний удирдлагын дор эх орныхоо төлөө олон чухал шийдвэр гаргаж, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байсан нь өнөөгийн Монголчуудын бахархал билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд болон ойр дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.
Түүний үлдээсэн үнэт өвийг үеийн үед санаж, үргэлжлүүлэн хүндлэх болно.

Ум сайн амгалан болтугай.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ