Хан-Уулын «Вива сити» орчимд баавгай орж ирсэн дуудлага бүртгэгдэж, хайлт хийж байна

Баавгай

Зураг (тайлбарын, архивын): Charles J. Sharp / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Өчигдөр оройн мэдээгээр Хан-Уул дүүргийн «Вива сити» орчимд, Туул голын дагуу баавгай орж ирсэн дуудлага бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан Туул голын дагуу хайгуулын ажиллагаа явуулж байна.

Хайгуулд Нийслэлийн Байгаль орчны газрын 5 ажилтан, 2 машин, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын 6 ажилтан, 1 машин, Хан-Уул дүүргийн цагдаагийн 4 ажилтан, 1 машин оролцож байна. Ажиллагааг Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран зохицуулж байгаа аж.

Холбогдох байгууллагууд оршин суугчдад дараах зөвлөмжийг өгч байна:

  • Сэрэмжтэй, болгоомжтой байж, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагын зааврыг дагах
  • Баавгайг барих, айлгаж хөөхийг огт оролдохгүй байх
  • Баавгай харвал яаралтай мэдэгдэх
  • Баавгайтай таарвал гүйхгүйгээр, тайван байдлаар холдох. Ойртохгүй, зураг авахгүй байх
  • Баавгайг хооллохгүй, хоол хүнс болон хог хаягдлыг түүний хүрэх газар үлдээхгүй байх

Баавгай харсан тохиолдолд 310005, 72720303 утсаар мэдээлэх боломжтой. Туул голын эрэг, Вива сити орчмоор зорчиж буй иргэд, ялангуяа хүүхэдтэй айл өрхүүд хайгуулын ажиллагаа дуустал болгоомжтой байхыг зөвлөж байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ