Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Лаос улсын “Таналенг” хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Лаос улсын “Таналенг” хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2025 оны нэгдүгээр сарын 24-29-нийг хүртэлх өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсад албан томилолттой ажиллаж байна. Тэрээр Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит XII хуралдаанд оролцож байна.

Айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсын “Таналенг” хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцоод байна.

Энэхүү боомт нь Лаос улсын нэгдүгээр зэрэглэлийн хуурай боомт бөгөөд НҮБ-ын АНДЭЗНК-ийн хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрээр батлагдсан олон улсын ач холбогдол бүхий есөн хуурай боомтын нэг юм.

Монгол Улс 2013 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Хуурай боомтын хэлэлцээрт гарын үсэг зурж, Монгол Улсын Их хурлаар Хуурай боомтын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталсан. Уг хэлэлцээрт Алтанбулаг, Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүд, Чойбалсан, Ховд, Цагааннуурыг хуурай боомт гэж хэлэлцээрт тусгасан. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын газар нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг түшиглэн олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу яамны дэргэд Далайн захиргааны бүтцэд хуурай боомтын асуудал хариуцсан бүтэц байгуулан ажиллаж байна.

Монгол Улс далайд гарцгүй орны хувьд хуурай боомт байгуулах нь худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах, тээвэрлэлтийн хугацаа, өртгийг бууруулах, хөрш улстай аль болох олон боомт гарцаар холбогдох, чөлөөтэй дамжин өнгөрөх нөхцөл боломжийг бүрдүүлэх, чингэлэг тээврийн хүлээгдлийг арилгах зэрэг логистикийн төвийн үйл ажиллагааг сайжруулсанаар тээврийн зардал ихээхэн хэмжээгээр буурч, эдийн засгийн үр ашиг нэмэгдэх олон талын тооцоо судалгааг гаргаад буй юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. gj

    Omega-ийн хуулбар цагнуудШвейцарын дээд зэрэглэлийн цаг үйлдвэрлэлийн салбарт Omega бол гарцаагүй хамгийн алдартай бөгөөд технологийн хувьд дэвшилтэт брэндүүдийн нэг юм.Omega-ийн хуулбар цагнууд Төгс төгөлдөр, бүрэн дүүрэн байдал болон дээд зэргийн чанарыг илэрхийлдэг Грек цагаан толгойн "$\Omega$" (Омега) үсгээр нэрлэгдсэн тус брэнд нь 1848 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш цаг хугацааг нарийн хэмжих үйлсэд тууштай зүтгэсээр иржээ.Omega-ийн хуулбар цагнууд Omega нь мэргэжлийн түвшний цаг үйлдвэрлэлд бат бөх байр суурь эзлээд зогсохгүй далайн гүн, сансар огторгуйн уудам орон зай болон дэлхийн томоохон спортын тэмцээнүүдийн тавцанд ч өөрийн ул мөрийг үлдээсэн билээ.Omega-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ