Туркийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

473108289_642725474859474_1413033847336225876_n


 2025/01/27 3:10:15
Туркийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүний 21 жилийн дараа Турк Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсныг тэмдэглэлээ.
Харилцааны түвшнийг шат ахиулж Стратегийн түншлэл тогтоосон түүхэн айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулсан Элчин сайд болон Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлэв.
Мөн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, нийгэм, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх,  хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Зафер Атешийг “Найрамдал” медалиар шагналаа.
Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байсан Монголын төр, засаг, ард түмэнд З.Атеш талархал илэрхийллээ.
Цаашид харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ хэлэв.
З.Атеш 2021 оны 05 дугаар сард Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. dd

    Omega-ийн хуулбар цагнуудЗуу гаруй жилийн түүхэн хугацаандаа Rolex компани тансаг зэрэглэлийн салбарт жишиг болсон олон тооны технологийг патентжуулжээ.Longines-ийн хуулбар цагнуудҮүнд Ла-Маншийн хоолойг гатлан ​​сэлэх явцад өөрийн найдвартай байдлаа баталсан дэлхийн анхны ус,Jaeger-LeCoultre-ийн хуулбар цагнууд тоос нэвтрүүлдэггүй гэр (корпус) болон цагны нүүрэн дээрх тусгай цонхонд огноог автоматаар харуулдаг анхны бугуйн цаг зэрэг багтдаг.IWC-ийн хуулбар цагнууд

    Cartier-ийн хуулбар цагнуудЗуу гаруй жилийн түүхэн хугацаандаа Rolex компани тансаг зэрэглэлийн салбарт жишиг болсон олон тооны технологийг патентжуулжээ.Breitling-ийн хуулбар цагнуудҮүнд Ла-Маншийн хоолойг гатлан ​​сэлэх явцад өөрийн найдвартай байдлаа баталсан дэлхийн анхны ус,AP-ийн хуулбар цагнууд тоос нэвтрүүлдэггүй гэр (корпус) болон цагны нүүрэн дээрх тусгай цонхонд огноог автоматаар харуулдаг анхны бугуйн цаг зэрэг багтдаг.Rolex-ийн хуулбар цагнууд

    Rolex-ийн хуулбар цагнуудЗуу гаруй жилийн түүхэн хугацаандаа Rolex компани тансаг зэрэглэлийн салбарт жишиг болсон олон тооны технологийг патентжуулжээ.Rolex-ийн хуулбар цагнуудҮүнд Ла-Маншийн хоолойг гатлан ​​сэлэх явцад өөрийн найдвартай байдлаа баталсан дэлхийн анхны ус,Panerai-ийн хуулбар цагнууд тоос нэвтрүүлдэггүй гэр (корпус) болон цагны нүүрэн дээрх тусгай цонхонд огноог автоматаар харуулдаг анхны бугуйн цаг зэрэг багтдаг.Omega-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ