Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Нийгэм
» Шуудан илгээмжээр мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Шуудан илгээмжээр мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
2025/01/29 - 10:51
Хуваалцах
Жиргэх
Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 47995, мөрдөн байцаалтын 2350 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 85, Өмчлөх эрхийн эсрэг 70, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Авлига, албан тушаалын 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон Мөнгө угаах 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
-Нийслэлийн прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан Г.Б нь хилээр тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, саатуулахгүй байх зорилгоор бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь
с
ум дундын шүүхэд,
-Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтан М.Э, Б.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
э
рүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
-Гаалийн ерөнхий газрын харьяа Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн П.А-г гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхгүй байх зорилгоор гаалийн шалгалтгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлж, давуу байдал бий болгосон, иргэн П.А нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгөхийг завдсан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 18.3 дугаар зүйлийн 1 /татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн
э
рүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Иргэн Н.А нь олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Америкийн Нэгдсэн Улсаас мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
-Иргэн А.Е, Н.Б нар нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
Холбоотой мэдээ
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр
Онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ
Авлига ба мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, тэдгээрийн холбоо хамаарал
Химийн хорт болон аюултай бодис ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Олон ангит киноны хэсгээс таслан авч, жинхэнэ эмч хүн ярьж
Today, 08:43
"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн
Yesterday, 14:37
Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх
Yesterday, 14:36
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг
23-02-2026, 15:21
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн
18-02-2026, 06:34
Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын “Сүрээр дарагч”
18-02-2026, 06:22
Жүжигчин А.Алтантөр "Алтан гадас" одон хүртлээ
16-02-2026, 18:17
Оюу Толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг
13-02-2026, 18:11
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний
13-02-2026, 18:06
Гадаадын иргэдийн анхааралд /Attention Foreign Nationals/!
13-02-2026, 15:01
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд
13-02-2026, 10:24
Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь нь цахим
11-02-2026, 17:29
СЕХ: Улс төрийн 6 намыг идэвхгүйд тооцуулах асуудлаар Дээд
11-02-2026, 11:45
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг
11-02-2026, 09:50
Баянгол, Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд хийн халаалтын
10-02-2026, 19:58
Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд
10-02-2026, 19:41
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн
10-02-2026, 13:30
"Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах
10-02-2026, 10:00
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний
10-02-2026, 09:46
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөл болон
9-02-2026, 19:30