Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Нийгэм
» Онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ
Онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ
2024/11/25 - 13:20
Хуваалцах
Жиргэх
Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 18-наас 22-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43618, мөрдөн байцаалтын 4178 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 295 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 128, Өмчлөх эрхийн эсрэг 70, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 64, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Авлига, албан тушаалын 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 1 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн албан тушаалтан Ө.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, орон сууцны хөнгөлөлт нэрээр шалгуур хангахгүй нэр бүхий 20 ажилтанд 90 сая төгрөгийг шилжүүлэн өгч, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Зам тээврийн яамны албан тушаалтан Б.Ж нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “К” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан С.Г нь хилийн цэргийн ангийн шалган нэвтрүүлэх талбайд зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд,
- БНХАУ-ын иргэн Т нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт амь хохирогч Ө.С-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр санаатай алсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүнийг алах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн ажилтан Д.Б, М.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус төвийн албан хаагчдад илүү цагаар ажиллаагүй байхад илүү бодож олгосон цалинг авч, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Говь-Алтай аймгийн сумын Соёлын төвийн албан тушаалтан Ч.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн Ж.Х-г ажилд томилж, ажил үүрэг гүйцэтгээгүй байхад цалин олгож, өөртөө авч зарцуулсан, өөрийн хамаарал бүхий хүн хүнд урамшуулал олгож, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Увс аймгийн прокурорын газраас иргэн Б.Б нь ашиг олох зорилгоор нэр бүхий домэйн хаяг ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
1
Сэтгэгдэл
ConnieGaW
26 July 2025 22:49
With thanks. Loads of knowledge! https://proisotrepl.com/product/clopidogrel/
Холбоотой мэдээ
Авлига ба мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, тэдгээрийн холбоо хамаарал
Химийн хорт болон аюултай бодис ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог
АТГ: Эрүүгийн 2 хэргийн 10 объектэд нэгжлэгийн ажиллагаа явуулав
"Усан оргилуурыг зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна"
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
11-03-2026, 19:35
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт
11-03-2026, 17:41
Дээрэлхэлтийн мөсөн уул
11-03-2026, 11:59
Зургаан сум болон Сонгинохайрхан дүүрэг маш их эрсдэлтэй
10-03-2026, 13:12
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг
10-03-2026, 13:03
Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ардчиллын
9-03-2026, 18:16
Н.Учрал: Эдийн засгийн чөлөөлөлт төсвийн хариуцлагыг
6-03-2026, 09:37
Жагсаалтаар сонгогдсон гишүүнд хариуцлага тооцох хуулийн
4-03-2026, 12:24
"Баярлалаа ээжээ" тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан
4-03-2026, 08:43
Д.Бат-Эрдэнэ: Сонгогчдын саналыг авах төрөл, хэлбэрийг
2-03-2026, 09:25
Шуурхай: Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр
2-03-2026, 07:29
А.Баяр: Мопед, скүүтрийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ
1-03-2026, 11:20
Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ”
28-02-2026, 19:35
МАН-ын II Бага хуралд МАН-ын дарга Н.Учралын тависан илтгэл
28-02-2026, 08:54
Улс төрийн намуудын тайлан нийтлэгдлээ
27-02-2026, 15:31
МАН-ын Бага хурлын II хуралдаан эхэлж, 7 асуудал хэлэлцэнэ
27-02-2026, 11:46
Олон ангит киноны хэсгээс таслан авч, жинхэнэ эмч хүн ярьж
26-02-2026, 08:43
"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн
25-02-2026, 14:37
Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх
25-02-2026, 14:36
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг
23-02-2026, 15:21
1 Сэтгэгдэл